Хичээлийх эхний өдөр талдаа орж байхыг илтгэн завсарлагааны хонх дуугарлаа. Бусад хүүхдүүд шууд л дэвтэр номоо хаасан болоод л гарцгаав.
Харин би нэг сайхан суниаж авчихаад хажуу тийшээ харвал өнөөх их зант сууж л байх аж.
Уйтгартай юм бэ... ингээд л юу ч дуугарахгүй. Би ч их чалчаа хүн л дээ. Одоохондоо энэ ангид дасаагүй байгаа болохоор ёстой жинхэн гавал хүүхэд гэдэг шиг нь л чимээгүй хичээлээ хийж байна.
Жоохон дасаад ирвэл энэ анги ч нурах байхдаа. Гэхдээ мэдээж хамт нураах хүн хэрэгтэй байх. Би л ганцаараа далдагнаад байвал бүтэхгүй шүү дээ. Харин өглөөний 2 нөхөр миний өрөөсөн дугуйнууд юм шиг байсан.
Ийнхүү бодон өнөөх хоёр луу харвал байдгаараа наалдчихсан нялуураад ч гэмээр сууж байх ажээ.
'Энэ хоёр үерхдэг юм байхдаа?'
Удалгүй цэнхэр үст хар үст хоёр наалдсаар гараад явчихлаа.
"Чи гарахгүй юм уу?"
"Ю-юу?"
'Хөөх тэр ярьдаг байсан юм байхдаа?'"Хүн юм чинь ярих л байх"
"Юу? Чи бодол уншаад байгаа юм уу?"
"Чи сая өөрөө хэлсэн биз дээ"
"Юу вэ? Тэгчихсэн юм уу?"
" ухаан санаа гэж байна уу"
"Уг нь байгаалдаа" " ингэхэд чамайг хэн гэдэг юм"
"Тэхён, Кан Тэхён"
"Аан, гүэ бас яахав царайлаг л юм"
"Мэднэ ээ"
"Би сая дахиад ярьчихсан уу?"
"Өөрийнхөө юу хэлснийг ч мэддэгүй ухаан муутай юм уу?"
"Чи өөрөө яагаад хэлгүй юм шиг байдаг юм?"
"Юм ярьмааргүй санагддаг юм"
"Тэгвэл би юм ярихгүй байж чаддагүй шдэ"
"Хэрэггүй юм"
"Ингэхэд саяны хоёр-"
"Хосууд"
"Oh, really?" /sonsgdj bnu?😆/
"Өмнө жилээс үерхэж эхэлсэн"
"Янзтай, анх удаа гэй хосууд харж байна."
"Энэ сургуульд өөр тийм хосууд байгаа юу? Эсвэл гэй хүн ч юуу?""Би"
"Юу?"
"Тиймээ" " чи ч бас гэй биздээ"
"Яаж мэдсэн юм?"
"Зүгээр л тэгж мэдрэгдсэн"
"Хөөх бүр зөн билэгч бололтой шүү"