/100 vote хүргэсэнд баярлалаа🙆♀️❣/
Beomgyu's pov
Байрнаасаа гаран хюнингийн дуудсан газар ирвэл үүднээсээ л уйлаад тэврээд авлаа.
Энэ нэг заяагүй юм яахаараа хаягдчихдаг байна аа. Тэр нэг юм нь бас ямар сохор болохоороо энэ эгдүүтэй хүнийг хаячихдаг байна даа.
Ганц муу найзынхаа зовлонг сонсож сонсож байгаад гэрт нь хүргэж өгөөд буцаж яваа байдал.
Найз охины тал дээр бол би хэзээ ч зөвлөгөө өгч чадахгүй. Тэрийг минь мэдсээр байж л намайг дууддаг гүэ мөн тэнэг хүн юм даа.
Taehyun's pov
Бомгюг явсаны дараа уйдаад хийх зүйл олдохгүй зүгээр л утас оролдон хэвтэнэ.
Нэг л хэцүү санагдаад байх чинь. 1 минут ч харахгүй бол амьсгалахгүй байгаа юм шиг санагддаг болсон би...
Beomgyu's pov
Байрныхаа ойролцоо ирэн алхаж явтал урд надтай ойролцоо насны 3 чихэндээ ээмэг, уруул нүд хөмсөгөндөө piercing-тэй юмнууд тамхи татаж байгаа харагдана.
Тэгснээ амандаа тамхиа хаяаад гутлынхаа үзүүрээр гишгээд наашаа зүглэлээ.
Зөрөөд явна л гэж бодоод өнгөрөх гэтэл нэг нь мөрнөөс бариад авав.
Time skip~
Удалгүй харанхуй болох гэж байгаа болохоор бомгюг хааччихав гэж бодон залгалаа.
2,3 дуудуулан байж авав.
-"байна уу, бомгюяа хаана байна, ирэх болж байгаа юм уу?"
-бомгю ханиалган "тэхёнаа туслаарай, байрны ойролцоо дэлгүүрийн арын..."
Юу вэ? Бомгю яасан болоод...?
Гэж бодон хурдхан шиг байрнаасаа гаран байртай ойрхон байдаг дэлгүүрийн арын гудам руу гүйлээ. Бодвол тэнд л байгаа байх.
Гүйсээр очвол бомгю газар дээшээ хараад амнаас нь цус гарчихсан хэвтэж байна.
Мөн цээжин дээр нь нэг галзуу амьтан нь хөлөөрөө гишгэчихсэн, хоёр талд нь бас хоёр галзуу юм суучихсан байж байлаа.
Author's pov
Хайртай залууг нь цус гартал нь гэмтээсэнд тэхён галзуу юм шиг л гүйж очин бомгю дээр хөлөө тавьчихсан байсанг нь барьж аван цохиж, доороо оруулан балбаж гарлаа.
Хажуу талын хоёр нь ч босоод ирлээ.
Beomgyu's pov
Мөрөөрөө явж байтал өнөөх 3 юм чинь хүрч ирснээ нийгмийн хог шаар, балай гей юм, солонгосоос устгаад өгье эдр гээл зодож гарлаа.
Би үнэхээр аймхай болохоор юу ч дуугарч чадалгүй зодуулсан байдаг юм.
Цохиулаад газар хэвтчихсэн байхад утас дуугараад арай гэж нэг юм авбал тэхёны хоолой байсан учираас "байрны ойролцоо дэлгүүрийн арын гудаманд байна" гэж хэлэх гэсэн боловч сүүлийн нэг үгээ гүйцээгээгүй байхад нэг нь шууд л утсыг минь аваад шидчихлээ.
Би бие султай болохоор удахгүй ухаан алдах байх. Ядаж байхад нэг нь цээжин дээр гишгээд байна.
Удалгүй цээжин дээр дараад байсан хүнд хөл алга болов.
Үүнээс цааш юу болсонг нь санадаггүй нүд минь анилдлаа.
Taehyun's pov
Намайг тэр 3 галзуу новштой зодолдож байх зуур бомгю ганц ч хөдөлсөнгүй.
Time skip~
Эмнэлэгийн орны хажууд хайртай хүнийхээ гарыг нь бариад уйлаад сууж байхыг кинон дээр л харж байсан болохоос яг өөрийн биеэр мэдрээд сууна гэж төсөөлсөнчгүй.
Гэхдээ одоо бол үнэхээр тэгээд сууж байна.
Sunne
Boginoxn bolsn boloxoor vnexeer uuclaarai🥺🙏zawgvi bolon sanaa orj irexgvi bga boloxoor😥gexde ta nariig oilgn gej naidy🥰unshigc nartaa bvgdnd ni xairtai shu😘😝🤦♀️