-17-

195 40 12
                                    

Зочны өрөөнд~

Бомгюгын ээж тэхён руу их л нцхацтай ширтэн сууна.

Тэхёнд мөн л эвгүй байсан байх.

-"заа, хүү минь! Чи манай хүргэн биз?"

-"ю-юу?"

-"манай хүргэн болох хүн мөн юм уу?"

-"мөн лдөө, гэхдээ та яаж мэдэж байгаа юм?, бомгю хэлсэн юм уу?"

-"бид нар бүгдээрээ мэдэж байгаа. Ингэхэд хэн гэдэг юм?"

-"Кан тэхён гэдэг"

-"хэдтэйв?"

-"бомгютай чацуу. Нэг ахлах сургуульд сурч байсан, одоо хамт хуулийн сургуульд сурна."

-"за тэгвэл аав ээж чинь хаана юу хийдэг юм?"

-"аав **** компанийн үүсгэн байгуулагч, ээж **** компаний захирал гэхдээ одоо гэртээ байдаг"

-"за тийм байж"

Хаалганы хонх дуугаран бомгюгын ээж явлаа.

Яг энэ үед бомгю ч эмээтэйгээ өрөөнөөсөө гарч ирэв.

Бомгю шууд л гүйж ирэн тэврээд чихэнд

-"хайраа,гэрийхэн чи бид хоёрыг мэдэж байгаа гэнэ"

-"Тийм гэнээ, ээж чинь хэлсэн"

-"хөөх, янзтай"

-"гэхдээ гэрийхэн чинь муухай ааштай гээгүй билүү?"

-"аав ээж хоёр хэзээ ч салахааргүй эвлэрсэн гэнээ"

-"ашгүй дээ"

Time skip~

Оройн хоолны үеэр бүгд л чимээгүй хоолоо идэцгээнэ. Харин хоёр хос маань л ширээн доогуур нэгнийхээ хөл дээр нь хөлөө тавьж ширээн дээгүүр бие бие рүүгээ нууцаар инээнэ.

Эцэг эх болон эмээ нь шууд л анзаарч байгаа учраас гурван биерүүгээ харж жуумалзацгаана.

Чимээгүй байдлыг эвдэн Чүэ ноёнтон дуугарлаа

-"ингэхэд хэзээ хурим аа хийх гэж байна?"

Хоёр хос маань бөөн гайхан нэгэн зэрэг

-"ю-юу?" Гэвэл ээж нь

-"гэрлэнэ гэж үерхээгүй юм уу?"

-"үгүй ээ, тийм л дээ" гэж тэхён хариуллаа.

-"миний хүүхдүүд их сургуулиа төгсчихөөд л гэрлэвэл зүгээр дээ" гэж эмээ нь санал болговол.

-"тиймээ, тэр үед л яг сайхан таарна" чүэ ноёнтон санал нийлэн малийна.

-"манай худуудад хэлсэн юм уу?" Аргагүй л ээж гэсэндээ санан асуулаа.

-"бид хоёр өчигдөр оччихоод ирсээн"

-"өө тэгвэл тэгж байгаад худуудын уулзалт хийн ээ"

Оройн хоол ийн өндөрлөн чүэ ноёнтон, чүэ хадагтай хоёр шинэхэн хосууд шиг л зочны өрөөндөө кино үзэцгээнэ. Эмээ нь өрөөндөө ном уншин суугаа билээ.

Харин манай хоёр хос бомгюгын өрөөнд хамтдаа бомгюгын багын зургуудыг үзэн хөгжилдөнө.

Тэдний том зорилго нь биелчихсэн болохоор санаа зовох зүйлгүй хамгийн жаргалтай байгаа үе нь энэ билээ.

Sunne

Одоо л нэг юм сайхан боллоо доо😌🌌

ROOMMATE/CLASSMATE-✓Where stories live. Discover now