Бидний захиалсан пизза бараг 1 цагын дараа эцэст нь нэг юм ирж идэхээр боллоо. Замд нь саатал гараад удсан л гэнэ. Үнэн ч юмуу худлаа ч юмуу.
Яг одооны хувьд бол бид буйдан дээр суугаад бомгю утсаа ухангаа би зурагт үзэнгээ юмаа идэж байна. Миний зурагт үзэж байгаа гэж ч юу байхав. Худлаа үзэж байгаа царайлчихаад түүнийгээ ширтэж сууна.
Тэр одоо ямар эгдүүтэй харагдаж байгааг надаас өөр хэн ч мэдэхгүй. Утас руугаа хамаг нүд нь явчихсан, доошоо тонгойчихсон болохоор уруул нь унжаад. Энэ их унжаад байгаа ягаан уруулыг нь яг одоо шууд л үнсээд авчихмаар.
Заримдаа пиззанаасаа хазах нь үед нь бяслаг нь зууралдаад тасрахгүй болохоор нь өөрийн эрхгүй утсаа түр болин пизза руугаа харж хөмсөгөө зангидна.
Түүний идэж байгааг харсан чинь хурдан ч цадах шиг боллоо.
" яагаад хүн ширтээд байгаа юм?"
Гэнэт ингэж асуухаар нь бага зэрэг цочин "хэн чамайг ширтсэн юм?"
"Чи байхгүй хэн байхын?"
"Хэзээ ширтсэн юм?"
"Хоол идэж эхэлсэнээс хойш"
"Үгүй ээ, чи л тэгж бодоод байгаа биз"
Ахх, анзаарчихжээ. Утас л ширтээд байгаагүй билүү.
"Ингэхэд чи яагаад шилжиж ирсэн юм?"
"Сургуулиа сайжруулж байгаа юм аа. Өмнөх сургууль үнэхээр бүтэхгүй байсан л даа"
"Мм"
Beomgyu's pov
Энэ кан тэхён гэгч үнэхээр эвгүй хүн юм.
Дандаа л хүн ширтээд, эввв. Аягүү бол үзэж хардаг байх шүү. Миний бодол модлыг уншаад байвал яанаа.
Ер нь л зайтай явхад буруудахгүй нөхөр байна.
Taehyun's pov
Time skip~
Даалгавраа хийж дуусан орондоо орохоор зэхлээ. Бомгю даалгавраа хийчихсэн болохоор орондоо орчихсон утсаа ухаж хэвтэнэ.
Утас, утас, утас бас дахин утас. Түүний хувьд утас үнэхээр амьдрал нь бололтой.Sunne
Boginxn bgad uucil🙏🥰🌚
Vote👀🙆♀️
Comment🥰🌌