-13-

246 46 29
                                    

Beomgyu's pov

Зовхио дааж ядан нүдээ нээвэл цав цагаан тааз, спиртний үнэр. Сүүлд тэхён намайг өргөөд явж байсанг л санаж байна. Магадгүй эмнэлэгт ирсэн байх.

Хөдөлмөөр байгаа ч биеэ даахгүй байгаа нь хэцүү байна.

Taehyun's pov

Бараг шөнө дунд болсон байх.

Бомгюгын гарыг нь атгаад хэвтэж байхад түүний хуруу хөдлөх шиг боллоо.

Хурдхан шиг өндийн харвал түүний нүд нээгдчихсэн байх аж.

Баярлан шууд л босч зогсоод дээрээс нь өнгийн "бомгю?, зүгээр үү?, яаж байна?"

(Энэ өдрөөс хойш 5 хоногийн дараа)

Author's pov

Тэд бомгюгын бие нь дээрдсэн гээд эмнэлэгээс гаран хичээлээсээ чөлөө аван хэд хонохоор болж байгаа билээ.

Тэхён хайртынхаа аманд нь хоол халбагдаж өгөн оройн хоолоо идэж буй нь энэ юм.

Хэдий дээрдсэн ч гэлээ баруун талынх нь гар нь цууран бараг хугарах шахсанаас болоод халбагаа ч дийлэхээргүй байгаа.

-тэхён "дахиж ганцаараа гарна гэж бодсоны ч хэрэггүй шүү"

-"ойлголоо"

-"өвдөж байна уу?"

-"гайгүй болж байгаа"

Хоолоо идэж дуусацгаан бомгю буйдан дээр хэвтэн зурагт үзэж тэхён аягаа угаахаар явлаа.

Time skip~

Тэд өнөө орой бяцхан гэрийн болзоо хийхээр болжээ.

Бүх гэрлээ унтраан хэдхэн лааны гэрэл гарган романтик кино үзэж буй.

Энэ бүхнийг бүгдийг нь мэдээж тэхён л төлөвлөсөн. Хэдий гаднаа хүйтэн, хатуу харагдаж болох ч хайртай нэгнийхээ дэргэд зөөлөн чихэр шиг л нэгэн.

Кинон дундуур үнсэлтийн хэсэг гарч эхлэв. Бяцхан гю ичсэн бололтой нүд нь нэг газраа удаан тогтохгүй ийш тийшээ байн байн харна. Яг л эцэг эхтэйгээ үнсэлтийн хэсэг үзэж байгаа хүүхэд шиг.

Сүүлдээ бомгю босон

-"би ариун цэврийн өрөө орчихоод ирье"

Энэ үед тэхён шууд л бомгюгын зүүн бугуйнаас нь доош татан өвөр дээрээ суулгалаа.

Харин бомгю байдгаараа бүлтгэнэчихсэн байх ажээ.

Тэхён түүний нүд рүү ширтэж байснаа хажуу тийшээ үл ялиг далийн ойртлоо.

Бомгю ч нүдээ анин дөхнө.

Удалгүй тэдний уруул хоорондоо нийллээ. Зөөлхөн, нандин, хайрламаар үнсэнэ.

Бомгюгын зүрх хэн хэнд нь сонсогдохоор чанга балбах ажээ.

Амьсгалах агаар хомсдож биенээсээ түр холдов.

-тэхён "хайртай шүү"

-"би ч бас"

Ягаахан уруулнууд буцан нийллээ. Энэ удаад илүү гүн хэлээ оролцуулан үнсэлцэнэ.

Тэхён хайртыгаа хоёр гар дээрээ өргөн орон дээрээ аваачив.

Тэд илүү удаан нэгнийхээ уруулны амтыг амтлан удалгүй бие биенийгээ тэврэн, энхрийлсээр зүүдний орон руугаа явлаа.




Sunne


За их л хичээж бичлээ🙆‍♀️тэгээд хайрлаж өгөөрэй💗😌богинохон байгаад уучлаарай, та нар бүгдээрээ мэдэж байгаа шүү дээ шалгалт шүүлгэ, дүн гаргах эдр гээд өдийд бүгд л завгүй байгаа гэдгийг😵тэгээд ойлгоно гэж найдъя.❣ тэр сүүлд юу ч илүү юм болоогүй шүү🤣янз янзын юм бодоод байв😂манай хоёр чинь жоохон юмнууд юм бганшдэ❣🙆‍♀️

ROOMMATE/CLASSMATE-✓Where stories live. Discover now