-"кхмм,ээж т-танилц, миний найз залуу"
Тэхён арай гэж л хэллээ.
Үүнийг нь сонссон Кан хадагтай гэнэт л босч ирэн нүд нь томорчихсон "ю-юу?" Гэлээ.
Тэхён, бомгю хоёр ч одоо дуусч дээ гэж бодон хоёул нүдээ аниад гараа атгачихсан байх ажээ.
Гэтэл кан хадагтай шууд л бомгю дээр гүйж очиж тэврээд авлаа.
-тэхён "э-ээж"
-"манай хүргэн юм уу, овоодоо тэхён минь. Хүний хүүхдүүд найз охин, баньд энэ тэр гээл байхад чи л зүгээр байгаад байсан, болж дээ"
Өнөөх хоёр маань ч байдгаараа гайхчихав аа.
-"алив миний хүү дээшээ суу, ээж нь уух юм авчирья"
Тэхён бомгю хоёр ч одоо л ойлгосон бололтой кан хадагтайг гал тогооний өрөө рүү орсны дараа бие биенээ тэврэн амандаа орилолдоно.
Кан хатагдай ч ирэн бүгдээрээ ширээнд суулаа.
-"өө, аавыг чинь дуудъя, аав чинь өрөөндөө амарч байгаа" гэсээр гүйх шахуу болоод одов.
-"тэхён-а, аав чинь зөвшөөрөх болов уу?"
-"ээж л зөвшөөрсөн бол аав зөвшөөрнө л гэсэн үг"
Удалгүй кан хадагтай, ноён хоёр орж ирлээ.
Тэхён бомгю хоёр ч шууд л босон бөхийн мэндэллээ.
-"өвгөөн, манай хүү бидний хүргэнийг маань дагуулаад ирлээ"
-"энэ хүүхэд манай хүргэн юм биздээ" гээд ирүүгээ имэрлээ.
-"заза, ямар ч байсан сууцгаа" гээд бүгдээрээ ширээний ард сууцгаалаа. Харин кан хадагтай түр идэх юм бэлдэхээр гал тогооний өрөө зүглэлээ.
-"за хүү минь хэдтэйв?" Гэж өрөөсөн хөмсөгөө өргөн асуув.
-"б-би 18 настай, тэхёнтой нэг ангид сурдаг"
-"заа, тийм байх нь. Ямар сургуульд сурах гэж байгаав?"
-"бид хоёр хоёулаа хуулийн сургууль авсан"
Хадагтай гал тогооны өрөөнөөс тавагтай жимс авчиран
-"за өвгөөн, битгий нэхх сүртэй царайлаад хүүхдүүд айлгаад бай" гэж хэлэнгүүт нь л тэхёны аав зангидсан хөмсөгөө тэнийлгэн малийтлаа инээн
-"хөөрхөн хүү байх чинь вээ, толгой ч сайтай бололтой хуулийн сургууль авсан гэнэ."
Тэд ч сайхан танилцацгаан орой болсон болохоор дотуур байр луугаа явна гэхэд нь Кан хадагтай, ноён хоёр хоноод яв гээд явуулаагүй тул одоо ингээд тэхёны өрөөнд байцгааж буй билээ.
Бомгю тэхёны орон дээр хэвтэн
-"хайраа, танай гэрийхнийг ийм гоё гэж бодсонгүй"
-"тийм байгаа биз?"
-"мхн, гэхдээ би маргааш яах бол гэхээс айгаад байна. Би чамд өмнө нь хэлсэн дээ, би гэрийхэнтэйгээ харилцаа муутай гэж"
-"тиймээ, гэхдээ одоо юу ч бодолгүй тайван бай. Болох зүйл болох цагтаа л болно. Гэхдээ танай гэрийхэн чинь зөвшөөрөөгүй ч гэсэн би чамаас салахгүй гэж мэд, ойлгосон уу?"
-"ойлголоо"
Тэхён ариун цэврийн өрөө орж ирчихээд өрөөнийхөө гэрлийг унтраан бомгюгын дээрээс дарж уналаа.
-"яа, кан тэхён. Хүнд бай-" хэлж дуусгалгүй өөдөөс нь өмөлзөн хөдлөх уруулыг нь үнсээд авав.
Бомгюг чимээгүй болгочихоод түр уруулаа салган удалгүй дахин нийлүүлж илүү шуналтайгаар үнслээ. Бомгю ч зөрүүлэн үнсэж тэдний хэлнүүд нь нэг нэгнийхээ аман дотор нь нугаралдана.
Тэхён бомгюгын цамцан дотуур нь гараа явуулж эхлэв.
Бомгю амьсгаатсаар
-"тэхён-а, энд болохгүй ээ" гэлээ.
Тэд ч дээр доороо оролцон уруулаа хавдтал нь үнсэлцсэний эцэст нэгнийгээ чанга гэгч нь тэврээд унтацгаалаа.
Sunne
Одоо манай бомгюгын эцэг эх л үлдлээ дээ😌❣та нарын хүсээд байгаа юмыг өгөх гэсэн боловч айлд байна шдээ😆дөнгөж хадамындаа ирчээд тэгээд байвал болкуздэ🤣🤣
анги дээрээ ийм зүйл бичээд сууж байдагаа намайг багш минь өршөөж хайрлана уу🤣
За тэгээд сэтгэгдлээ үлдээгээрэй мэдүү😙😆🙆♀️