-1-

806 59 20
                                    

*сэргүүлгэ дуугарах*

"Аххх, өглөө болчихож байгаа юм уу? Ийм хурдан уу даа?" Гэж үгэлсээр нүдээ нухлан орноосоо бослоо.

Босон утсаа авч сэргүүлгээ болиулан цаг харвал 6:40 болж байв.

Утсаа буцааж таьчихаад усанд орохоор угаалгын өрөөг зүглэнэ.

20 гаруй минутын дараа угаалгын өрөөнөөс гарч ирэн үсээ хатаангаа гал тогооны өрөө орж өглөөний цайрхуу зүйл бэлдэн өндөг шарахаар зэхлээ.

"Ашш, новш гэж дахиад л түлчихлээ." Ер нь бол би өөр сургуульд шилжиж орно гээд дотуур байрандаа байрлаж байгаа юм. Дотуур байрандаа ирэн 3 хоносон боловч өглөө болгон шарах гэж буй өндөгөө түлнэ. Энэ удаад бас л түлж байна. Гэхдээ өмнөхүүдээ бодвол бас ч арай дээр, идэж болохуйц байсан учраас нэг кофэ найруулж тавьчихаад өглөөний цайгаа уулаа.

Цайгаа ууж дуусчихаад цагаа харвал 7:15 болж байна. Гялс дүрэмт хувцсаа өмссөн болоод үсээ янзалчихаад яаран үүргэвч утас хоёроо аван дотуур байрнаасаа гарлаа.

Гарахад гадаа үнэхээр сайхан байна. Нар мандаад удаагүй, дулаавтар, зөөлхөн сэвшээ салхитай.Нэг л тайван.

Над шиг өөдрөг, тайван хүн болгоны дуртай цаг агаар байх.

Тайван алхсаар сургуулийнхаа үүдэнд ирлээ. Сургууль дотуур байртайгаа ойрхон учир нэхх удсангүй.

Сургуулийн хаалгаар орон менежэрийх нь өрөөг хайж хажуу тийшээ харж явтал хэн нэгэнийг мөргөчихлөө. Гайхан урагшаа харвал надтай ойролцоо өндөртэй, шаргал үстэй хүү чихэвч зүүчихсэн утсаа бариад зогсож байлаа. Яахав дажгүй царайлаг л юм.

Үнэндээ би бол ижил хүйстнээ сонирхдог хүн лдээ...

Би ч мөргөсөндөө уучлалт гуйвал тэр зүгээр л юу ч болоогүй мэт толгой ч дохихгүй яваад өглөө.
"Хачин амьтан бэ? Уучлалт гуйгаад байхад тоохчгүй. Хэлгүй юм уу хаашаа юм." Гэж үглэсээр арай гэж менежэрийн өрөөг нь олоод орлоо.

Орвол махлагдуу, хижээл насны эгч шилнийхээ дээгүүр над руу харав.

Ороод шилжиж ирж байгаа, хувийн хэрэг, танилцуулга энэ тэр гэсээр ангиа заалган гарч ирлээ.

Хичээл яг орж эхлэх үед менежирийн өрөөнөөс гарч ирсэн тул сургуулийн коридорт бараг л хүүхэд байхгүй байна. Ангиа хайж явсаар булан эргэвэл цэнхэр үстэй болон хар үстэй хоёр хөвгүүн зогсож байх аж.

Хүн олж харсандаа баярлан тэр хоёр дээр бушуухан очин "уучлаарай, 3-2 анги хаана байдагыг заагаад өгөөч."

Цэнхэр үст хүү миний асуултыг сонсоод "өө, нэг анги юм байна шүү дээ" гэвэл хар үст нь "тийм юм чинь 3-уулаа орцгооё" гэсээр намайг хоёр гарнаас татаад явж эхлэв.

Тэр 2ийг даган явах замдаа танилцаж амжлаа. Цэнхэр үстийг нь ёнжүн, хар үстийг нь сүбин. Энэ сүбин нь үнэхээр өндөр юм. Харин ёнжүн нь танхай байрын.

Гаднаас нь харвал их зантай, биеэ тоосон амьтад шиг боловч яриж байгаа яриа нь бол жинхэнэ дүнкү гарууд гэмээр инээдтэй зүйл ярьцгаана.

Үнэндээ тэр 2 хичээлээсээ хоцорчихоод орж чадахгүй байж байгаад надаар далимдуулж орох гэж байгаа бололтой.

Удалгүй ангийн гадаа ирсэн бололтой нэг хаалганы урд ирэн зогслоо. Тэр хоёрыг харахад бүр байдагаараа сандарчихсан бие бие рүүгээ харж байв.

Тэгснээ нэг гүнзгий амьсгаа авч гарган тэр хоёр зэрэг ороод намайг хойноо таглаад зогсчихлоо.

Тэгсэн цэнхэр үст нь "Сайн байна уу багшаа, сайхан амарч байсан уу? Хайрт багш минээ хоёр шавь нь тандаа бэлэгтэй ирлээ" гээд хоёулаа хоёр тийшээ болж намайг голдоо оруулж зогслоо.

Гэтэл багш бололтой нэг эмэгтэй "сайн сайн миний хүүхдүүд, хичээлийн эхний өдөр хоцорсонд чинь баяр хүргэе. Үүнийхээ бэлэг болгож тараад ангиа сайхан гэгч нь цэвэрлээд яваарай. Одоо харин сууцгаа." гэв.

Нөгөө хоёр ч бие бие рүүгээ харж хошуугаа унжуулаад хамгийн хойно байсан хоосон 2 ширээнд очиж суулаа.

Намайг тэднийг ажиглан зогсож байхад багш дуудан "За чи нөгөө шилжиж ирсэн хүүхэд үү?"

"Тиймээ"

"Өөрийгөө ангыхандаа танилцуулаарай"

"Сайн байцгаана уу? Царайлаг Чүэ Бомгю байна. ****** сургуулиас шилжиж ирсэн. Тэгээд найзууд болцгооё"

"За тэгвэл манай царайлаг сурагч тэр хоосон байгаа суудалд очоод суучих"

Тэр суудлыг нь харвал саяжингаа намайг ширтээд байсан саяхны мөргөлдсөн их зантын хажуу талын ширээ байв.

"Ашш, би одоо энэ нэг их занттай суух юмуу" гэж амандаа бувтнасаар тэр суудал руу зүгэллээ.

----------------------------Sunne----------------------------

Zia anxnii b×b bicwer❤

Mon unshihdaa shuud guilgej unshihgui baihiig husye. Ucir n zorcihsn baigaa, tegexeer darj unshaarai

ROOMMATE/CLASSMATE-✓Where stories live. Discover now