-18-

280 47 38
                                    

Хосуудын эцэг эхийн хүсэлтээр гэр бүлийн уулзалт хийнэ гэж тэхёны гэр бүлийн зуслан дээр ирсэн байгаа нь энэ билээ.

Өдөржин эцэг эхчүүд болон хосууд маань хөдөлгөөнт тоглоом тоглон хөгжилдсөн бол одоо оройн хоолоо идэцгээнэ.

Энэ замаараа бас тэдний хуримын талаар ч ярих аж.

Бүгдээрээ л сайхан найрсаг хүмүүс инээж хөхөрөлдөөд л.

Бомгю-ыг ээж: бид хоёр ч их сургуулиа төгсчихөөд л хуримаа хийвэл зүгээр байх гэж бодоод байгаа шүү

Тэхён-ы ээж: өө харин тийм. Өвгөн бид хоёр ч бас тэгж яриад л

Тэхён-ы аав: өө бүр намайг өвгөн болгочихлоо. Ачтай болж байж л өвгөн болмоор байна шүү.

Бомгю-ын аав: харин тийм! Энэ чүэ хатагтай хүртэл намайг өвгөн болгох гээд байгаа юм даа

Ийн өөрснийгөө залуу болгох гэж дайрах аавуудыг харан тэхён, бомгю болон тэдний ээжүүд хүртэл элгээ хөштөл инээнэ.

Оройн хоол ч дуусан тэдний хуримыг их сургуулийнх нь дараагаар хэмээн төлөвлөлөө.

Эцэг эхчүүд бөөнөөрөө кино үзэхээр болон харин хосууд маань маань өөрсдийнхөө байшин руу явахаар тэхён бомгюг дуудна.

Бомгю ч утсаа олчихоод тэхёны гарнаас нь хөтлөн хаалга рүү зүглэн яг гарахын даваан дээр

Тэхёны аав: "миний хүүхдүүд хамгаалалт хэрэглэж байгаарай"  гэх бол

Тэхёны ээж: "миний хүү! Манай хүргэнийг хамаагүй ядараачихав аа" гэхэд үүнийг сонссон бомгю байдгаараа улайн амандаа "ю-юу" гэж бувтнахад

Бомгюгын ээж аав хоёр "хэрэгтэй зүйл л хэлж байна шүү дээ хүү минь" гээд инээлдэцгээнэ.

Тэхён- "Баяртай, сайхан амарцгаагаарай" гэж орилчихоод гадаа гарч ирлээ.

Тэхён шууд л бомгюг өргөн өөрлүүгээ харуулж тэврээд өөрсдийнхөө байшин руу явав.

Бомгю тэхёны хүзүүгээр нь гараа оруулж тэврээд

-"Хайраа, одоо л нэг юм сэтгэл амарч байна"

-"Би ч гэсэн. Одоо хоёулаа яг л өмнөх шигээ хэзээ ч муудалцахгүйгээр амьдрана за юу?"

-"мхн" гээд нүүрээ хүзүүнд нь наана.

Явсаар байшиндаа орж ирэв.

Тэхён орж ирээд бомгюг буулгалгүй

-"одоо харин аав ээжийнхээ захиасыг биелүүлэх үү?" Гээд шууд л унтлагын өрөө рүүгээ явлаа.

Ийнхүү тэхён анхны харцаар дурлана гэж худлаа байдаг гэж боддог байсан ч  өөрөө анхны харцаар дурласан хайрт нь

Харин бомгюгын хачин ааштай, их зантай гэж боддог байсан хүн нь одоо өөрийнх нь ирээдүйн нөхөр болчихсон байгаа юм.

Тэд бие биенийхээ анхны бөгөөд сүүлчийн хайр нь болсон билээ.

Sunne

Ингээд миний анхны b×b бичвэр маань дууслаа. Энэ хүртэл миний галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг зүйлийг уншиж байсан бүх уншигч нартаа баярлалаа❤

Энэ төгсгөлийн хэсгийг юу ч болгоод биччихэв🤦‍♀️ дараа нэг сайхан өдөр чадвал заснаа.

Харин дараа нь soogyu шиптэй бичвэр бичдэг юм билүү гэж бодож байна. Хэрвээ уншина гэвэл бичих болно оо❤

😚❤🌌

ROOMMATE/CLASSMATE-✓Where stories live. Discover now