Урьд шөнө сайхан өнгөрөх байсан ч эцэг эх нь байгаа шалтгаанаар бомгю болиулсан билээ.
Харин тэд одоо тэхёны ааваар дотуур байр луугаа хүргүүлж байна.
Кан ноён хойно нь суучихаад бие биедээ эрхэлж буй хүргэн болон хүүгээ толиндоо хараад жижигхээн инээмсэглэл тодруулан жолоогоо барина.
Харин хөвгүүдийн хувьд гаднаа хэдий жаргалтай харагдаж байгаа ч өнөөдөр яах бол, тэднийг зөвшөөрөх болов уу гэсэн бодлоос болон дотроо үхэж байгаа.
Явсаар дотуур байрны гадаа ирэн машинаас бууцгаан Кан ноёнтонтой салах ёс хийн байрлуугаа орцгоолоо.
Өрөөндөө орж ирэн шууд л орон дээр нурж унацгаана.
-тэхён "хайраа, юу гэж бодож байна"
-бомгю "юу?"
-"танай гэрийхэн зөвшөөрөх болов уу?"
-"мэдэхгүй ээ, үнэхээр айж байна. Хэрвээ манай гэрийхэн зөвшөөрөхгүй сал гэвэл яах уу?"
-"чамайг аваад зугтана"
-"зөвшөөрвөл"
-"гэрлэнэ, салахгүй, муудалцахгүй, муудалцсан ч гэсэн эргэж заавал эвлэрэн, үүрдийн хамт, үхэн үхтэлээ хамт амьдарна"
-"би ч гэсэн тэгэх болно"
Тэд өөрсдийнхөө ирээдүйнхээ талаар ярьцгаан хэвтэж байгаад бомгюгынх руу явах төлөвлөгөөтэй тул бослоо.
Time skip~
Бомгюгын гэр ******* дүүрэгт байдаг тул такси барин одоо замдаа явцгааж буй нь энэ.
Замдаа бомгюгын нойр нь хүрэн тэхёны мөрийг дэрлээд унтаад өгчээ.
Харин тэхён хадамууд нь юу гэх бол, яаж тэдэнд таалагдах вэ гэсэн бодолд дарагдан яваа билээ.
Бомгюгын гарыг нь өөрийнхөө хөлөн дээр аваачин атгаад "дахиж энэ жижигхэн гарнаас барьж чадахгүй байвал яах уу?, дахиж өөдөөс минь өмөлздөг уруулыг нь үнсэж чадахгүй болчихвол яах уу?, дахиж ийм үзэсгэлэнтэй царайг нь харж чадахгүй болчихвол яах юм?" Гэж бодон дотроо үхнэ.
Явсаар өнөөх дүүрэгтээ ирлээ.
-"хайр аа, сэрээрэй ирчихлээ"
Бомгю нүдээ нээн фокусаа тааруулахын тулд ийш тийш харна.
Ядаж байхад уруул нь унжаад байсан болохоор нь тэхён шууд л хоёр хацрыг нь барьж аваад үнсчихлээ.
Бомгю гэнэт л сэргэн
-"өө, ирчихсэн үү?"
-"тийм ээ"