-9-

263 49 41
                                    

Taehyun's pov

Хичээл тарах үед бомгю хуучин найзтайгаа уулзана гээд түрүүлээд гарлаа.

Новш! Үнэхээр уур хүрээд байна. Тэр нэг Юү Китэ гэдэг гай байхад бас..

Хэдий найз нь ч гэсэн хардаад үхэх нь.

Цээжин доторх уураа дарж ядан сургуулиас гаран гэртээ ирлээ. Орж ирээд шууд л цүнхээ шидчихээд гал тогооны хэсэг рүү очиж хүйтэн ус хэсэг залгиллаа. Нэмэр болохгүй нь ээ.

Time skip~

Оройны 19:00 цаг. Хичээл тарснаас хойш 5 цаг болж байна.

5 цагын турш арай гэж тэвчин өөрийгөө саатуулж янз янзын юм их л хийлээ. Тоглоом тоголж, даалгавраа хийж, хоол ч хийх гэж үзлээ. Харин энэ бүгд тайвшруулж саатуулах биш бүр л уур хүргэж байна. Тоглоомондоо хожигдож, даалгавраа хийж дуусахгүй, хоол бол бүр ч хэрэг байхгүй. Ядаж байхад утасаа ч авахгүй юм.

Тэвчээр минь нэгэнт алдран бомгюг хайж олохоор гэрээсээ гарч байна.

Дотуур байрнаасаа гараад яг булан эргээд явж байтал үнэхээр аймшигтай зүйл олж харан, миний дотор улам шатаж эхлэв.

Өнөөх Юү Китэ гэдэг новш чинь бомгюг хананд шахаад гараараа тулчихсан зогсож байсан юм.

Яг одоо миний дотор юу болж байгааг хэн ч мэдэхгүй.

Явж очоод уураа арай гэж дараад

-"новш минь, дараагын тоглоомоороо бомгюг сонгох гэж байгаа бол энэ удаад чадахгүй нь. Энэ хүн чинь эзэнтэй" гэж хэлээд шууд бомгюг чирэн одлоо.

Өрөөндөө орж ирэн арай гэж амьсгаагаа даран зогслоо.

-"дахиад л тэрэнтэй уулзах гэж явсан юм уу?" Хөмсгөө зангидан ийн асуулаа.

Beomgyu's pov

-тэхён "дахиад л тэрэнтэй уулзах гэж явсан юм уу?"

-"ү-үгүй ээ" би яг одоо яагаад ч юм түүнээс үнэхээр айж байна.

-тэхён " тэгээд яагаад хамт байж байгаа юм"

-"замд таарсан юм аа"

-тэхён "тэр юу гэж байна? Чамаар яах гээд байгаа юм?!"

- "мэ-мэдэхгүй ээ, н-надад сайн гэсэн"

-тэхён "чи тэгээд тэрэнд нь итгэчихсэн үү"

- "үгүй ээ"

Түүнээс айсандаа болоод бараг хөл минь чичирч байна.

Бас тэр Юү Китэ надад үнэхээр эвгүй санагдсан. Эхэндээ гайгүү хүүхэд шиг байсан ч сая гэнэт л гарч ирээд хананд шахаж ирээд л. Эввв...

Taehyun's pov

Муу Юү Китэ новш яасан гэнэ ээ? Бомгюг минь мөрөөдөөд ч хэрэггүй!

Бомгюгаас хэдэн юм асуучихаад уураа дарахын тулд хэсэг зогслоо.

Гэхдээ түүний надаас айгаад байгаа нь мэдрэгдээд үнэхээр өхөөрдөм, эгдүүтэй харагдаад байна.

Одоо бараг 22 цаг болж байгаа байх. Энэ хооронд бид хоёр ганц ч үг дуугараагүй.

Миний уур гарсан гэж бодож байна. Уураа дарж байж л түүнтэй ярихгүй бол түүн рүү ууралж орилчих гээд байна.

-"бомгю"

-бомгю "за"

-" түрүүн ууралсанд уучлаарай"

-бомгю " яагаад уучлалт гуйгаад байгаа юм"

-" чамайг айлгачих шиг болсон"

-бомгю " би айгаагүй ээ"

- " худлаа яриад бай, айчихаад нүд чинь том болчихоод ямар эгдүүтэй байсан гээч"

-бомгю "айгаагүй гээд байхад, чамаас яасан гэж айх юм"

Би орон дээрээсээ босч бомгю дээр очлоо. Бомгю даалгавраа хийх гээд ширээндээ суучихсан байсан.

Хүзүүгээр нь хоёр гараа давуулаад хойноос нь тонгойгоод яг толгойных нь хажууд нь аваачлаа.

Beomgyu's pov

Тэхён гэнэт л босч ирснээ миний хойно хүрээд ирлээ. Хойноос тэврэх шиг ч болоод. Хүзүү рүү амьсгал нь орж ирээд нэг л эвгүй.

Миний зүрх яг одоо зогсох гэж байгаа юм шиг л хурдан цохилж байна. Яагаад байна аа? Бас энэ юун мэдрэмж вэ?
Гэдэс нэг л сонин оргиод байна. Бас гижиг хүрээд байна. Гэхдээ инээж чадахгүй.

-"яагаад байгаа юм?"

-тэхён "эвгүй байна уу"

-"мхн"

-тэхён "удахгүй эвгүй санагдахаа болиноо"

-"юу гэсэн үг юм"

-тэхён "би яг одоо чамаас нэг зүйл асуух гэж байна"

-"юу?"

-тэхён "чи надад сайн юм уу?"

-"гэнэт яагаад, яагаад тэгж бодоов?"

-тэхён "үгүй юм уу?"

-"....."

-тэхён "тэгвэл би чамд сайн"

Sunne


1

0 vote xvleej teselgv oruulcla

Zia ingeel udka neg ym bolox nde😙dxde ene2 niilex boluu? Yu gej bodjeen😝🥰

Bas ontsgv bnu gvyu yaajen🙂ymr bgaga comm edrt biceerei🙆‍♀️❣

Vote🌚

Comment🥰

ROOMMATE/CLASSMATE-✓Where stories live. Discover now