-4-

309 52 10
                                    

^Taehyun's Fov^

Хичээлийн эхний өдөр гээд нэхх онцгой гойд зүйл ч алга. Өмнөх шигээ л энд тэнд 2,3 аараа нийлцгээсэн хүүхдүүд. Хаа нэг өмнө нь харж байгаагүй нүүрний арьснууд таарна. Энэ жил л шилжиж ирсэн биз.

Би ч нэхх бусад хүүхэдүүдтэй нийлээд байдаггүй учираас зүгээр л чихэвчээ зүүн утсаа оролдонгоо анги руугаа зүглэж явлаа.

Утсандаа хамаг анхаарлаа өгчихсөн явж байсан учир хэн нэгэнтэй мөргөлдчихөв.

Бас ямар юм нь байдаг билээ гэж бодон урагшаа харвал өмнө нь харж байгаагүй нүүрний арьс. Гэхдээ үнэхээр үзэсгэлэнтэй юм.

Эрэгтэй хүнд үзэсгэлэнтэй гэдэг үг тохирохгүй гэж боддог байсан ч түүнд бол багадхаар юм байна.

Хөөрхөн нүд, хөөрхөн нүдэнд нь зохисон урт сормуус, эмэгтэй хүнд ч элбэг олдохооргүй өөгүй цайвар арьс. Хэн хүнгүй л дурлахаар царайтай юм.

Намайг мөргөсөндөө уучлалт гуйх бол би өмнөх шигээ л тоохгүй царайлан өнгөрөн явлаа. Учир нь хүүхдүүдийн ярианы бай болохоос сэргийлсэн юм. Найзуудаасаа өөр хэнтэй ч үг дуугардаггүй Кан Тэхён шилжиж ирсэн хүүхэдтэй ярьсан гэвэл хэдэн өдөр л хүүхэд болгоны амны бай болно.

Намайг тоохгүй явсанд уурласан бололтой амандаа бувнах нь надад тод сонсогдож байв. Эгдүүтэй юм.

Ингэхэд би түүнд анхны харцаар дурлачихсан уу?

Анги руугаа орох хүртлээ л түүнийг бодож явж байтал нэг л хурдан ирчихсэн юм шиг санагдаж байна.

Ангидаа орж ирэн мөн л түүний царайг бодон суутал багш орж ирэн хичээл эхэлхээр болов.

Орж ирсэнгүй. Энэ анги биш бололтой. Их л горьдсон юмсан.

Хичээл эхлээд 10аад минут болсны дараа хаалганы гадаа хүн зогсоод байх шиг байхыг ганцхан би л анзаарсан байх.

Яг л миний бодсон шиг ангийн хаалганы бариул маш удаанаар доошилж эцэст нь онгойн олон жил залхтлаа шахуу харсан царайнууд цухуйв.

Зайлуул хөөрхий минь эхний өдөр хоцорох ч гэж дээ.

Багшыг найрч буй бололтой хайрт багш минь эдр гээд тэгснээ бэлэгтэй ирлээ ч гэж байх шиг.

Манай сургуулийн алдарт мөс Паг Хэжин багш ганц ч болов шийтгэлгүй өнгөрнө гэж мөрөөдөөд ч хэрэггүй биз.

Тэгснээ хоёр тийшээ болон зогсоход дундаас нь миний саяжингаа бодож байсан өнөөх 'үзэсгэлэнтэй эрэгтэй' гараад ирэв.

Юу вэ? Энэ 2 тэрийг таньдаг юм байхдаа? Гурвуулаа хоцорчихож байгаа юм уу? Түрүүн чин энд ирчихсэн байгаагүй бил үү? Гэж бодож байх зуур өнөөх хоёр чинь урвайчихсан суудал руугаа зүглэж байгаа харагдана.

Аргагүй шүү дээ. Энэ мөсөн багш мэдээж л шийтгэлээ өгсөн хэрэг. Хэрэггүй л амны гарз хийлээдээ.

Харин өнөөх үзэсгэлэнтэй хүүг багш дуудан өөрийгөө танилцуул гэв.

"Сайн байцгаана уу? Царайлаг Чүэ Бомгю байна. ***** сургуулиас шилжмж ирсэн. Тэгээд найзууд болцгооё"

Чүэ бомгю гэдэг байхнээ. Нэр нь хүртэл үзэсгэлэнтэй юм. Бас үнэхээр өөртөө итгэлтэй юм гээч.

Өөр хоосон суудал байхгүй тул миний хажууд сууна гэж төгс итгэж байснаар минь болон хажууд ирж суулаа.

Sunne

Genet ongod orj irsen tul biciw~

Vote🥺🙆‍♀️❣

ROOMMATE/CLASSMATE-✓Where stories live. Discover now