Taehyun's pov
Бомгютай нэг өрөөнд ороод яг 7 хонож байна. Энэ хооронд бид хоёр гайгүй дотно болсон. Үнэндээ би бомгюг үнэхээр даруухан дуу цөөтэй юм гэж бодож явтал саяны 7 хоногт яг зэс нь цухуйсан юм даа.
Үнэхээр хэрүүлч, ганц л эвгүй үг хэлчих юм бол хэрүүл болгох гээд. Тэгснээ бас гомдомтгой гэж яана. Мартаад хоол үлдээлгүй идчихээр гонгиноод суучихна. Хэдэн цагаар юм ярихгүй. Дараа нь хоол авч өгж байж нэг юм гомдолыг нь тайлсан.
Одоо харин бид хоёр сургуулийн зүг хамтдаа алхаж байна. Бараг өдөр болгон ингэж хамт явдаг болсон.
Одоохондоо ингээд зүгээр хамт алхаж байгаач удахгүй хөтлөлцөөд алхах болно. Миний тархи ч бид хоёрыг аль хэдийнэ гэрлүүлчихсэн байгаа.
Замдаа нэхх олон юм ярилгүй сургууль дээрээ ирж анги руугаа орлоо.
Цүнхээ ширээн дээрээ шидчихээд сандалдаа суун цүнхээ дэрлээд хэвтэж байтал бомгю гараад явчихав.
Ариун цэврийн өрөө орох гэж байгаа байх гэж бодон тоолгүй нүдээ анин хэсэг хэвтлээ.
Бараг 10 минут болсон байх. Хаашаа явсан болоод ингэж их удаад байгаа юм бол?. Түүнийг хайж олохоор хойноос нь гарвал яг өөдөөс минь нөгөө ангийн Юү Китэ гэдэг хорхойтой юм яриад ирж байв.
Новш гэж! Энэ хоёр юу яриад байна? Би бага зэрэг уурсан гараа атгаад зогсож байтал тэр 2 нэг нэгэн рүүгээ даллан инээж Китэ цаашаа явж, харин бомгю наашаа ирж байх аж.
-бомгю "өө, тэхёнаа юу хийж байгаан?"
-"юу ч бишээ, чи хаачаад ирэв?"
-бомгю "ариун цэврийн өрөө"
-"Юү Китэг таньдаг юм уу?"
-бомгю "үгүй ээ"
-"тэгвэл та 2 юу ярисан юм?"
-бомгю"аан зүгээр л танилцсан юм гайгүй хүүхэд байх шиг байсан"
-"бомгю, чи тэрэнтэй нэхх уулзаад хэрэггүй шүү"
-бомгю "яагаад?"
-"зүгээр л хэрэггүй"
Яг ингэж хэлээд байж байтал хонх дуугарч хичээл эхэлхээр болон анги руугаа орцгоов.
Time skip~
Завсарлага болж ашгүй нэг юм ходоодоо баярлуулах нь. Өглөө бид хоёр юм идэж амжаагүй.
Нэг харвал бомгю алга. Хааччихав? Өмнө нь дандаа л хамт гарах гээд хүлээгээд сууж байдаг. Өнөөдөр яасан сүнс шиг байхын бэ?