-11-

251 46 27
                                    

Taehyun's pov

Бид үерхэж эхэлснээс хойш 5 хоног...

Сургууль дээрхи өмнөх алдартай ёнбин хосын дараагаар тэгю гэх шинэ хос үүссэнээс хойш 5 хоног...

Өнөөдөр бол амралтын өдөр. Тиймээс би өнөөдөр түүнд болзох санал тавих гэж байгаа.

Бомгю одоо гал тогооны хэсэгт ходоодоо баярлуулж сууна.

-"Гю?"

-бомгю "за"

-"өнөөдөр болзоонд явах уу?"

-бомгю "болзоо?"

-"болохгүй юм уу?, бид үерхээд эхэлсэн байж ганц ч удаа болзоонд яваагүй"

-бомгю "тэгье ээ"

-"тэгвэл чи хувцсаа өмсөөд ир"

-бомгю "за"

Time skip~

Author's pov

Хоёр залуу хүүгийн болзоо кино театрт аймшгийн киногоор эхэлж байгаа билээ.

Тэхён хайртаасаа ямар кино үзэхийг нь асуутал үзэж чадахгүй байж л аймшгийн кино үзнэ гэж дайрсаар байгаад одоо тэхёны өвөр дээр чичирэн сууж буй дүр зураглал.

Ойр хавийн хүмүүс нь киноноосоо айхын зэрэгцээ залуу хосуудыг харж гайхацгаана.

Ашгүй нэг юм кино дуусч болзооны хоёр эзэн маань гарч ирэхэд энэ жилийн анхны цас орж байв.

Тэхён хайртынхаа зүг харвал байдгаараа дээшээ өлийчихсөн нүүр дүүрэн инээж байлаа.

Залуу хосуудын нэг нь анхны цасны үзэсгэлэнг бишрэн зогсох бол нөгөөх нь өөрөөсөө ч илүү хайртай, өөрөөсөө ч  харамладаг найз залуугынхаа үзэсгэлэнг ширтэн зогсоно.

-"тэхёнаа" Өөрийг нь ширтээд зогсоод байсанд ичсэн бололтой болиулах гэж дуудлаа.

-"мм?" Хайрт нь дуудахад нь нүд рүү нь нүднийхээ фокусыг тааруулсан байсан залуу одоо яг нүүрэн дээр нь таарууллаа.

Нүүр лүү нь харвал сэрүүхэн байсанд даарсан бололтой хамарых нь үзүүр улайжээ.

Тэхён урагшилж бомгю руу ойртоод куртикных нь цахилгааныг нь дээшлүүлж өгөөд малгайг нь өмсгөлөө.

Бомгюгын хувьд цээжин дотор нь түймэр болж байгаа нь мэдээж.

Энэ сайхан дүр зураглалыг ёнбин гэх хос тасалдуулахаас өөр хэн ч байсангүй.

-"күэ хоёр юм чинь, бид хоёрыг л нялуурлаа гээд маяглаад байдаг хүн чинь одоо бүр өөрөө нялуураад зогсож байх шив"

ROOMMATE/CLASSMATE-✓Where stories live. Discover now