Эцэст нь тэр эрвээхэй-ний хажууханд нь өөрийнхөө гарын үсгийг зураад зураг бэлэн боллоо.
Цаг харахад 6 хагас болж байсан тул би гэр лүүгээ сэмээрхэн орох хэрэг гарч байсан юм.
Түүнд баярласан талархсанаа хэлээд түүний гэрээс гаран гэрлүүгээ чимээгүйхэн гэтэж ороход аав ээж сэрсэн нь илт байв.
Галт тогооны өрөөнд тэр 2 нэгэн зүйлийг нухацтай ярилцаж цайгаа ууж байх нь сонсогдож байлаа.
Ашгүй дээшээ өрөө лүү гээ сэмээрхэн яваад одоо энэ Өдрийн Тэмдэглэл-ийг бичиж байна даа. Хэрвээ энийг уншиж байгаа хүн одоо цаг дээр уншиж байвал энэ өнгөрсөн цаг дээр бичигдсэн тэмдэглэл болно....
[Тийм ээ.... Би мэднэ]
Би танд миний шинэхэн найз ямархуу харагддагийг тайлбарлах уу?
Тэр үнэхээр цагаан арьстай, инээхээрээ нүд нь алга болчихдог, их сайн төвлөрч оршин буй амьдралаасаа ор тас алга болдог. Үнэхээр ухаантай бас юманд нухацтай хандаж хүн болгоныг хүндэлж харьцдаг.
Миний харж байсан хамгийн "Дэг Журам"-тай хүн. Их цэвэрч бас үг яриа нь их цэгцтэй.
Тэр зүгээр л хэнд яаж хандахаа мэддэг, ханхүү шиг хүн.
Ахх... Миний бие өвдөөд эхэллээ....
<Өдрийн тэмдэглэлийн нэгэн цааснаас гарж Өнгөрсөн цагийн тэр үйл явал руу орж үзэцгээе>
Чарлот тэр нэгэн мөрийг биччихээд сандалнаасаа унан ухаан алдахад сонссон эцэг эх 2 нь бушуухан гүйж ирэн түүнийг эмнэлэгийн зүг хар хурдаараа авч явна.
Хот хөл хөдөлгөөнд орж эхэлж байсан тул машинууд мэр сэр замд нь нэмэгдэж эхэлнэ.
Эмнэлэгт очмогцоо дусал залган биенд нь ямар нэгэн витамин тарин энд тэндээс зүрхний цохилтыг хэвжихээр хүйтэн төмөрнүүдээр цээжийг нь чагнана.
Зүрхний цохилт алдагдсан тогтоочихвол гайгүй болно гэдэг мэдээг дуулгахад таатай ч Зүрхний цохилтыг нь тогтоохгүй бол яана аа гэх бодол бас орж ирнэ.
[Тэр үе-ээс л миний ганцаардамал би бий болсон юм даа]
Азаар түүний зүрхний цохилтыг тогтоож чадсанаар эмч нар тайвнаар өрөөнөөс гарлаа.
Хэдэн минутын дараагаар тэр ухаан орж орчин тойрноо ажиглахад түүний харахыг ч хүсдэггүй цагаан таазыг хамгийн түрүүнд олж харна.
Тэр дахиад л хүйтэн өрөөнд хэдэн долоон хоног хоригдоно гэдгээ мэдэж байсан юм.
Мэдээж түүний бодсоноор эмч 2 долоон хоног эмч нартаа хянуулж биеээ сайжруулах ёстойг хэлнэ.
Харин Чарлотын толгойд өөр бодол эргэлдэж байлаа. Юнгид яаж хэлнэ ээ....
"Ээж ээ.... Та Юнгид намайг эмнэлэгт хэвтсэн гэж хэлээд өгөөч"
"Хүсвэл тэгье ээ. Миний охины шинэ найз юм чинь"
"Миний өрөөний дугаарыг бас хэлвэл сайн байна. Тэр хааяа намайг эргэн надтай ярьж суух байх"
"Тэгье ээ."
Тэр түүнийг "намайг эргэн хааяа хааяа амттан зөөж авч ирэх байх" гэсэн найдлага төрүүлэн эмнэлэгийн орон дээр тааз ширтэн хэвтлээ.
Гэр бүлийнхэн нь яваад хагас цаг болоход тэр жинхнээсээ уйдаад эхэлсэн бололтой орноосоо өндийн гадаах замаар явах машинуудыг ажиглан дээрээс нь нэмээд хотын гудмаар алхах ноёд хатагтай нарыг нүд дагуулан харлаа.
Гэтэл өрөөнийх нь хаалга тог тог.....
YOU ARE READING
[Complete] My {B•u•t•t•e•r•f•l•y}. |MGL|
RomanceАниргүйн дунд ганцаархнаа хэвтэн чиний дуу хоолойг тоглуулагч дээр дахин дахин тоглуулан сонсоно. Хичнээн чамайг үгүйлэвч чи минь над дэр эрвээхэй болон ирнэ.