Chapter9: Эмнэлэгийн 6н хоног

44 10 0
                                    

Тэр надад захидал илгээсэн.... Хайртай бүсгүй минь надаас эртэлж захидал илгээсэн......

Түүний явуулсан захидалыг догдлон ширтээд л.... Би яг тэнэг хүн шиг харагдаж байгаа байх даа.....

Урдах захидалыг гар чичрэн авсаар нээж доторох цаасыг гаргаж ирлээ. Хараагаараа биш байшин доторх хэн нэгэнд уншиж өглөө. Магадгүй сүнс....

:Хүндэт найз Юнги минь.... Найз уу? За тийм дээ. Над луу ямар Хайр Сүйт Залуу минь гэж бичих биш.... Зүгээр л үргэлжлүүлье...

Энэ шуудан чамд хурдан очсон гэж найдъя. Би нөгөөдөр эмнэлэгээс гарахаар болсон. 14 хоног байх хэрэгтэй ч миний бие өмнөхөөсөө 3 дахин хурдан тэнхэрч яг л ямар нэгэн өвчингүй яг чам шиг эрүүл чийрэг болсон мэт байна гэж эмч хэлсэн.

Би нөгөөдөр гараад шууд л танайх луу очино гэж бодож байна... Учир нь би чиний зургуудыг дахин харахыг үнэхээр их хүсэж байна. Өнөөдөр чи ирэх хэрэггүй дээ. Энэ долоон хоног /бараг л долоон хоног шүү дээ/ чи надад цаг гарган намайг асарч, тэнхрүүлсэн гол хүн болохоор энэ удаад амарч болно ххэ.

Маргааш ч ирэх хэрэггүй. Учир нь би нөгөөдөр гарах учир бэлтгэлээ базааж эмч нартай уулзаад бүх юм аа жин тан болгох ёстой. Гэхдээ чи надад туслаад намайг тэргэнцэр дээр түрэн явж болох л юм. Өчигдөр аав чамд хачин юм хэлсэн байж магадгүй. Аавын өмнөөс уучилалт гуйя. Тэр дандаа л тийм хачин хачин юм ярьж явдаг.

Сүүлд гэж хэлэхэд өдрийг сайхан өнгөрүүлээрэй.

Хайрт найз Чарлот чинь.
1997 он. 7 сарын 18-нд

Гэсэн байлаа. Тэгэхээр тэр эмнэлэгээ гарах гэж байгаа юм байна. Ашгүй дээ. Тэр хурдан эдгэрсэнд. Тэр надтай хамт байснаар бараг ямар ч өвчингүй болох нь ээ хха.

Юутай ч ноён Бурк-ынхаар ороод гаръя байз.

Би гэрээсээ гадуурх жакет аа, гэрийн түлхүүртэй хамт аван гарлаа.

Ноён Бурк-ын гэрийн гадаа ирэн хаалгыг нь тогшлоо.

Хатагтай Чарли хаалга нээж өгнө, би мэнд мэдэлцээд орно, Ноён Бурк сонин уншин сууна. Би дахин мэнд мэдэлцлээ. Хатагтай Юнсү надад цай аягалж өглөө. Бид бүгд Чарлотын тухай яриад нөгөөдөр хэн нь тосох гэж байгаа тухай хүртэл ярилцлаа.

Цаг аль хэдийнээ харвасан сум шиг өнгөрлөө. Би ч гэртээ харихаар хаалга руу зүглэнэ. Тэд намайг гаргаж өгөхөөр арас даган гарлаа.

Гэртээ орж ирэхэд 5 хагас болж байх нь тэр. Би тэднийд бүтэн 3н цаг ярьж суусан болж таарлаа.

Нэг л гоё мэдрэмж.... Халуун дотно... Зүрх түг түг....

Одоо бол би Чарлотыг хурдан ирээсэй гэж бодож байна. Тэр минь хурдан ирээсэй.....

....
Ajummaa: Манай бичээч Vvlxenn маань үнэхээрийн завгүй байгах учир дараачийн хэсэглэлийг гаргаж чадахгүй байгаа юм шүү. Ойлгоорой. Хэдэн долоон хоногийн өмнө сэтгэл гаргасан нэг хэсэглэл яагаад ч юм устаад өгч чадаагүй...

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now