Chapter3: Уран зураг

95 18 0
                                    

Өглөөний 4 хагасд сэрэн чимээгүйхнээр нүүрээ угаахаар босно. Тэд мэдээж унтаж байгаа. Шинэ найзтай болсондоо туйлын баярлаж уулзах догдлолтой өглөөг угтлаа.

Шөнө дахиад бороо орсон бололтой. Гадаа гарахад л үнэхээр сэрүүхэн байна. Францын өглөө ийм байдаг байх нь ээ. Хүн цөөхөн хотын гудам амар тайван.

Юнги гарч ирэн бас л сэрүүхэн байгааг хэлээд өчигдөрийн дуусгаагүй Уран зургийн талаар ярилцлаа.

Тэр өчигдөрхөн шинэхэн уран зураг эхлүүлсэн түүнийгээ надаас санаа аван урлаж буй тухайгаа хэллээ. Анх удаа л хүнээр өөрийнхөө хөргийг зуруулж буй би үнэхээр баярласан талархсанаа үгээр хэлэхийн аргагүй мэдрэмж шинээр авч үзсэн юм даа.

Үргэлжлүүлэн ярьсаар одоо Солонгос улс ямар байгаа, хөгжмийн зэмсэгчдийн хүүхэд байх ямар байдаг, түүний уран зурагуудын талаар удаанаар тайвнаар ярилцан тэднийд орж түүний уран зургуудыг харахаар болно.

[Би тэр үе үүдийг санаж байна хайрт минь....]

Түүний гэрт очиход үнэхээр л төгс гэмээр зургуудыг харлаа. Түүний гэр хуучны модон тавилгуудаар хүрээллүүлж зочны өрөөгөө бүхэлдээ бор, цагаан өнгөөр хослуулан уран зургуудаа байрлуулан тависан нь их л чимж өгнө.

Зочны өрөөний голд миний эхлүүлсэн зураг тодоос тод харагдлаа.

Тэр намайг эрвээхэй барьсанаар алтан шаргал өнгийг нэмэн диваажин гэмээр үзгэсгэлэнтэй орчины голд зурах гэж байгаа нь ил байсан.

Тэр сайхан орчинг бүрдүүлэд бараг л дуусгах гэж буй уран зургийн өмнө нь би түүнийг бишрэн зогсоно.

"Энэ цай"

"А..аан. Баярлалаа"

"Өчигдөр өдрөөс эхлүүлэн шөнө хүртэл бодон бодон хийсэн зураг"

"Их сайхан болж. Эхлүүлсэн зураг биш дуусгах гэж буй зураг байна шүү дээ."

Тэр дахиад л гэрэл цацруулсан инээдээрээ орчинг дулаална.

Түүний зарим зургийг харахад хажууд талд нь, доод талд нь, дээд талд нь өнцөг булан бүрт YoonKiM хэмээх гарын үсэг зурсан байлаа.

"Та.... Алдарт зураач...?"

"Өө тиймээ. Мэддэг юм уу? Царайгаа нуун бүтээлүүдээ туурвидаг болохоор энгийн амьдралаар амьдрах боломжыг нээж өгдөг гэхэд болно"

"Хөөх. Би бүр гайхчихлаа байна. Тийм алдартай хүний гэрт байж байна гэдэг том завшаан шүү"

Дахиад л..... Тэр дахиад л хүүхэд шиг инээн зурж буй зурганыхаа ард суугаад бийр, гуаш аа аван юу ч бодолгүй зурж эхлэлээ.

Түүнийг зурж байхыг харахдаа хажуунаасаа ханхүү шиг харагддагийг анзаарлаа. Түүний зурж буй хэсэг лүү өндийхөд бараг л бэлэн болох гэж буй ээлжит нэгэн уран бүтээлийг би харлаа.

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now