Chapter[11.5]: Урт түүх

46 9 1
                                    

Ноён Бурк машинаа эмнэлэгийн замын эсрэг талд байрлах жижиг зогсоол дээр тавин машинаас буулаа. Би ч мөн адил машинаас буухаар хүрмээ өмсөн хаалга нээлээ.

Энэ замаар өмнөхөөсөө илүү бага машин явж байх чинь? Малгайгаа янзалчихаад замын эсрэг зүг харвал тэр минь намайг хараад л шууд Ноён Бурк бид хоёр луу зүглэн гүйлээ.

°Түм буман Бодол°

Тэнэг! Намайг харсандаа тэгж баярласан юм уу? Эмнэлэгээс гарсандаа баярласан юм уу? Тэнэг!

Тэрхэн зуур түүнийг минь хэн ч өршөөгөөгүй юм. Бурхан ч, Чөтгөр ч, Амьгүй биеээ орхисон сүнс ч тэр. Бүгд л үхэг гэж бодсон байх.

Түүний зүрх өвдөөгүй, түүний хөл өвдөөгүй, түүний дээрээс юм ойчин биеийг нь бяцлаагүй. Түүний болохгүй бүхэн тэр үед яагаад ч юм нөлөөлж, хүрч зүрхлээгүй.

Ajummaa-Ын хэсгээс

Чарлот хамаг ачаагаа орхин Ноён Бурк болон Ноён Юнги нарын зүг гүйсэн ч тэр азтай байгаагүй юм.

Түүны хорин таван нас хүртлэх тэмцсэн бүхэн нь долоохон секундэд нуран унаж судасаар нь цус урсахгүйгээр амьдарч эхэлсэн.

Хүмүүсийн хайртай өнгөлөөд, хамгаалаад байдаг тэр жижиг машин ч биш "Ер нь энийг яасан ч яадаг юм" гээд хаяад явдаг том ачааны машин хаа нэгтээгээс гарч ирэн хамаг чангаараа хотын тэр хавийг цуурайтуулан дохиогоо дуугарагасан ч гэсэн зүгээр л хол шидигдчихсэн.

Секундын өмнө л юу ч болоогүй юм шиг хөдлөн жаргалтай явж байсан махан биеийг хаашаа ч хамаагүй шидчихсэн.

Бүх юм нүднийх нь өмнө өнгөрөхөд хорин таван жил түүний төлөө зүтгэсэн нэгэн алдартан, түүний төлөө холыг зорин арван хэдэн жил хайж ирсэн бас нэгэн алдартан.... Зүгээр л биеээ хөдлөгөж чадаагүй.

Тэр хоёрын дурласан хугацаа долоон хоног биш байсанг ойлгосон байх. Тэр хоёрын уулзсан өдөр арван хэдэн жилийн өмнөөс л одоог хүртэл үргэлжилж ирсэн хаана ч байгаагүй хүлээлт үүсгэсэн урт түүх.

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now