Chapter11: Далайн ёроол

43 9 2
                                    

Өглөөний зургаан цаг хагас. Тэр долоон цагт эмнэлэгээс гарна.

Гэхдээ би Ноён Бурктай хамт түүнийг эмнэлэг дээрээс тосон гэрт ирэх юм. Арван минутын дараа гэхэд гадагш гаран Ноён Буркийн хайрлан хамгаалаад байдаг гялалзсан тас хар машинд суух ёстой.

Цагаан цамцан дээрээ хар зангиа зүүгээд толгой дээрээ цайвар цагаан малгайгаа тавин хүрмээ аваад гадагш гарлаа.

Ноён Бурк яг машиндаа суух завшаа таарч бид хоёр бие биетэйгээ мэндэлцчихээд эмнэлэгийн зүг хамт явцгаалаа....

Таван нас

^Ээх! Муухай юм аа! Энийг юугаар хийсэн юм бэ?!


^Их энгийн. Шавар, чулуу аан бас мхх.... энийг юу гэдгийг мэдэхгүй ч ямар нэгэн өвс л байх.

^Плайххх! Муухай! Муухай амттай байна!!

^Хөөе.... чи эхнэрийнхээ гараа гаргаж хийсэн амтат тортыг муухай гээд голдог чи л жинхэнэ муухай байна!

^Эх? У...уйлах гээд байгаа юм уу? Заа за.... уучилаарай! Их гоё амттай байсан юм аа.... Худлаа хэлсэн юм....

Найман нас

<Энэ юу вэ?

<Аан.... Миний хөгжим.

<Энүүгээр яадаг юм?

<Хөгжимөөр хөгжим л тоглохгүй юу тэнэгээ!

<Яаж ашигладаг юм?

<.....Мэдэхгүй....

<Яагаад?

<Минийх биш

<Хэнийх юм?

<Эгчийнх

<Эгч чинь хаана байгаа юм?

<Их юм асуух юм аа! Чиний асуултаар толгой дүүрчихлээ!

○Арван нас●

•Чарлот!! Чарлот!!! Хүлээ! Хүлээ л дээ!! Чарлот.... Гуйж байна.... Зогс.... Боль.... Битгий яв! Гуйя!! Ч....Чарлот.... Зогсоо ч дээ!!!

•У...уучилаарай..... Уучил.... Баяртай.... Битгий уйл...

●Хорин таван нас○

"Уучилаарай хатагтай. Та миний зүлгэн дээр гишгээд байна л даа?"

"Өө уучилаарай. Би мэдсэнгүй"

◇Анх хараад л шууд танисан атал... Зүгээр л явуулчих төдий бөх зүрхтэй болор хэлтэрхийгээр хийгдсэн гүн далайн харцтай биш байсан юм шүү... Зүгээр л чи минь доторх "Далайн Ёроол"-ыг хараасай гэсэндээ нуун дальдчихсан төдий...

....

Онгод ороод хэдэн мөр бичсэн төдийхөн юм шүү хх

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now