Chapter6: Эмнэлэгийн 2 хоног

57 10 0
                                    

Энд ирээд 2 дох өдрөө өнгрөөлөө.

Өчигдөр нар жаргахад бүх юм улбар шараар туяарч үнэхээр үзэсгэлэнтэй орчин бүрдсэн.

Тэр өнөөдөр над дээр эргэж ирэхгүй бололтой.

Түүний авчирсан жимснээс иднэ, гадаахыг ажиглан харна, гадаа болж буй чимээг сонсоно, дахиад хазна, зажилна, бодолд орно, түүний талаар бодно, өчигдөрийн эгчтэй ярьсан зүйлсийн талаар нягтлан бодно, сатаарна, саатна....

Гэнэт л өрөө чив чимээгүй байгааг гайхлаа. Ууг нь гадаах эмч нарын холхилдох, хэвтэхээр ирсэн хүмүүсийн алхах тог тог хийх гуталны чимээ, төмөр тэрэг нааш цааш зөөх зэрэг элдэв чимээнүүд гардагсан.

Бүгд л орчлонгоос тасарсан мэт гэнэт л нам гүм....

Кордороор нэг хүний алхах чимээ наашаа ойртсоор байгаа нь илт сонсогдож байлаа. Тэр манай өрөө рүү зүглэж буй гь тодорхой болоход би түүнийг Юнги байгаасай хэмээн хүсч эхлэнэ.

Тог тог тог....

"За~"

Тэр Юнги биш байлаа.

"Өвчтөн Бурк Чарлот. Таны бие яаж байна?"

"Зүгээр..."

"Юунд ингэж гуниглаав?"

"Юунд ч биш..."

"Ямар нэгэн санаа зовоосон зүйл байна уу?"

"Харин л дээ"

"Тэр болгоныг эмч дээ хэлмээргүй байгааг тань ойлгож байна аа... Гэхдээ чухал зүйл байвал хэлж болно шүү"

"Ойлголоо."

Тэр төхөөрөмжүүдийг шалгаад, миний зүрхний цохилтыг чагнаад, элдэв зүйлийг тэмдэглэн "Өдрийг сайхан өнгөрүүлээрэй" хэмээн хэлчихээд дахиад л Нам гүм орчиныг үүсгээд явчихсан юм.

Би дахиад л ганцаараа үлдлээ. Гаран дахь алимаа ч мартаж орхиж. Гэхдээ нэг л зүйл таагүй байгааг би мэдэрч эхэлсэн юм. Хаа нэгтэйгээс хүн ажиглаад байгаа юм шиг тийм эвгүй мэдрэмж....

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now