_______________________________________
My {B•u•t•t•e•r•f•l•y}.
_______________________________________Хэн нэгний талаас
-Мэдээлэл ирлээ
-За. Илтэг
-Хотын төвийн хорин тав дугаар
Тоотын хүнийг яаралтай шалгаж
Шалгаж үз гэсэн дуудлага ирсэн-Яасан хүн болоод тэр вэ?
-Сайн мэдэхгүй юм. Гэхдээ түүний хэлснээр биеийн байдал нь тогтворгүй сэтгэц нь бас тогтворгүй байгаа юм шиг байна.
-Ойлголоо. Мэдээллийг нь өгчих.
Хотын төвийн хорин тав дугаар байранд ирэн хаалга тогшлоо. Дотроос нь сүнс сүлдгүй нэгэн эр хаалгаа багахан онгойгоод хоосон нүдээрээ цагдаагийн офицер луу ширтэнэ.
-Сайн байна уу? Дуудлагын дагуу явж байгаа юм. Та бидэнтэй цагдаагийн газар луу явах боломжтой байна уу?
Хариулахдаа тэр сулхан хоолойгоор сульдсан мэт "Боломжтой" хэмээгээд хаалгаа хаалаа.
Удалгүй тэр бор савхийр аван хаалгаа нээн гэрээ түгжчихээд цагдаагийн машинд суугаад хөдөллөө.
° ° °
Түүнээс хэдэн зүйл тодруулчихаад сэтгэл зүйч болон эмч авчраад хянууллаа.
Ихэнх хүнд "Чухал хүнээ алдсанаас үүдсэн эмгэг" гэж оношлогддог сэтгэцийн онош тавьлаа.
Хэт их хугацаагаар их юм идээгүй, идэхдээ ходоод шарлуулахаар түргэн хоол идсэнээс болоод ходоодны шархтай, шингэнээр дутагдсан, их жин хаясан гэх маш олон бие махбодын өвчнүүдээр нэмж оношлогдоно.
Тийм сэтгэцийн эмгэг туссан хүн юу ч хийж магадгүй тулд заавал хамгаалалтад авч эмчлүүлэх ёстой хэмээн анхааруулсан байлаа.
-Уучлаарай та нарын бодож байгаа шиг тийм их өвчтэй хүн бишээ. Эрүүл саруул. Хаана явж байгаагаа, юу хийж байгаагаа мэддэг. Та нар буруу оношилсон байна.
-Өвчтөн Мин Юнги. Таныг ямар үйлдэл гаргахыг хэн ч таашгүй. Одоо эсвэл маргааш. Тийм болохоор та энгийн хүмүүсээс тусгаарлагдах ёстой.
-Би хэлээд байна шүү дээ. Та нар буруу оношилсон байна гэж.
-Өвчтөн Мин Юнги та яг одоо сэтгэцийн эмнэлэг лүү явж эмчлүүлэх хэрэгтэй.
-Би бол алдарт зураач YoonKim. Эрүүл саруул хүн. Би бүгдийг санаж байна. Зүгээр сэтгэл гутралд автчихсан болохоор л ингэж байгаа юм.
-Та яг одоо явах хэрэгтэй. Эс бөгөөс бид таныг хянаж чадахгүйд хүрнэ. Та одоо ч ямар нэгэн асуудал үүсгэж магадгүй.
-Би олон дахин давтмааргүй байна. Би яах ч үгүй!
Ууртайгаар сууж байсан сандалаа авч шидэн эмэгтэй эмч рүү ориллоо. Гаднаас байдлыг хүндрүүлэхгүй тулд хоёр цагдаа орж ирэн газар унагаан гаваллаа.
Хүзүүнд нь хүйтэн тариа тарьж хэзээ мөдгүй унтах гэж байгаа хүн шиг нүд нь анилдана.
_______________________________________
My {B•u•t•t•e•r•f•l•y}.
_______________________________________
YOU ARE READING
[Complete] My {B•u•t•t•e•r•f•l•y}. |MGL|
RomanceАниргүйн дунд ганцаархнаа хэвтэн чиний дуу хоолойг тоглуулагч дээр дахин дахин тоглуулан сонсоно. Хичнээн чамайг үгүйлэвч чи минь над дэр эрвээхэй болон ирнэ.