Chapter[8.5]: Ноён Бурк

43 9 0
                                    

Эмнэлэгийн хаалгаар ороод түүний өрөөг зүгэлэлээ. Эмнэлэг хөл хөдлөгөөн ихтэй байна шүү.

Түүний хаалгыг юу бодлогүй тогшход тэр өнөөх нандин хоолойгоор "Ор оо" хэмээн хэлнэ.

Хаалга нээхэд их танил хүмүүс харагдлаа.

Түүний аав Бурк болон хатагтай Юнсү болон Хатагтай Чарли.

"өө хүмүүстэй байсан юм уу?"

"Зүгээр ээ. Гэнэт эргэлтээр ирж байх чинь"

Гэсээр над луу харан инээлээ. Ноён Бурк над луу ихэд сониучирхан харлаа.

"Чи надаас өөрийнхөө уран зургийн номыг авах уу?"

Гэхэд Хатагтай Чарли "Уран зураг аа?"

Гээд гаргаж ирсэн номыг нь авч үзлээ.

"Яаж байгаа чинь энэв? Хүний гарнаас булаадаг чинь болчимгүй үйлдэл!"

Гэсээр Ноён Бурк дуугаа өндөрсгөөд Чарлиг зэмлэлээ.

"Уучлаарай гэхдээ та алдарт нууцлагдмал зураач байх нь ээ?"

Гээд над луу хар лаа. Тэр л үед би нууцлагдмал биш болчихсон юм шиг санагдлаа.

Чарлигийн гаран дахь номыг Ноён Бурк авч үзэн миний гарын үсэг зэргийг хараад над луу гайхан хараагаа шилжүүлнэ.

"Манай хөрш алдарт зураач байсан хэрэг үү?"

Гээд бүгд л над луу харцгаана. Жоохон ичингүйрэн өөрийгөө албан ёсоор танилцууллаа.

"Намайг Мин Юнги гэдэг. Та нарын мэдэх нэрд гарсан YoonKiM гарын үсэгтэй нэрээ нууцалсан зураач. Гэхдээ дараа үед ч бас миний нэр болон амьдардаг газарыг маань нууцлаад өгөөрэй"

"Өө тэгэлгүй яахав. Алдарт зураач хүн манай бага охиныг эргэхээр өдөр болгон ирдэг нь Нэр төрийн хэрэг"

Гэсээр уулга алдан Хатагтай Юнсү намайг сугадсаар сандал дээр суулгана.

"Баярлалаа. Алдарт хөгжимчин гэр бүлийг элэг бүтнээр нь харах сайхан байна шүү"

"Цаашдаа ч бас манай охины найз залуу байж өгөөрэй"

Гэхэд бүгд л гайхан Ноён Бурк луу харцаа шилжүүлнэ. Чарли авхай ам нээлээ:

"Юун найз залуу вэ. Эрэгтэй найз гээч"

Гэсээр хошин занд нь бүгд л өрөөг цангинсан инээдээр дүүргэлээ.

"Та их хөгжилтэй хүн юм аа Ноён Бурк"

"Манай аавыг өршөөгөөрэй хх"

Тэр миний гарнаас барьсаар над руу хараал инээсэндэг. Тэр хөөрхөн инээдийг би одоо хүртэл санадаг.

Бид бүгд л урлагийн тухай ам уралдуулан ярьцгааж өөр өөрсдийнхөө карер зэргийг ярилаа. Хуучин үед яаж хөгжим тоглодог зэргийг ч бас орхилгүы бүгд л гайхалтай түүхүүд сонсоод их зугаатай өнгөрүүлнэ.

Бас Ноён Бурк болон Хатагтай Юнсү нар хэрхэн танилцсан зэргийг ч мөн асуун ярилцлаа.

Бид бүгд л гэр гэртээ хамт харихаар Чарлотын өрөөнөөс гараад замаар алхлаа.

Явах замдаа хүртэл нилээдгүй их зүйлийг ярина. Чарли болон хатагтай Юнсү нар дэлгүүр орох гээд зам саллаа.

Ноён Бурк бид 2 ч мөн яриа таслалгүй эргэн тойрны зүйлсүүдийг ярина.

"Манай охин их сэтгэлээрэй хүнд тусладаг болохоор та их сайн найз болж өгөөрэй"

"Тэгэлгүй яахав. Таны итгэлийг алдахгүй ээ"

"Танд их итгэж байгаа шүү"

"Охид тань ямар нэгэн хайртай хүн бий юу? Шулуухан асуусанд уучлаарай гэхдээ их мэдмээр санагдлаа. Өөрсдөөс нь асуух их болчимгүй санагдлаа"

"Өө зүгээр дээ. Том охин Чарли маань нэгэн залуутай учир ургуулж байгаа сурагтай. Гэхдээ тэр насанд хүрсэг хүн шүү дээ. Өөрөө мэднэ биз"

"Чарлот?"

"Сайн мэдэхгүй юм аа. Түүнтэй ойр байдаг эрэгтэй хүмүүсээс та хамгийн анхных нь. Бусад цагаар ганцаараа, эмнэлэгт өнгөрөөдөг их ганцаардмал хүүхэд. Тийм болоод л таниас сайн найз болж өгөөрэй гэж хүсэж байгаа юм"

"Өө тийм л дээ. Охидыгаа их сайн өсгөж хүмүүжүүлдэг тань шиг мундаг аав их ховор шүү"

Тэр инээснээ:

" Магтах хэрэггүй дээ. Гэхдээ тань шиг хүргэнтэй болвол их сайхан даа. Хүнтэй их сайхан харьцдаг, өөрийн гэсэн дэг журамтай хүн л жинхэнэ ховор байх даа"

"Баярлалаа."

Түүний энэ үгийг сонсоод хэрвээ би Чарлотын найз залуу болвол түнд их таалагдана гэдгээ мэдсэн юм. Бага ч гэсэн итгэл найдвар төрлөө.

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now