Тэр өнөөдөр жинхнээсээ ирэхгүй нь бололтой.
Эмнэлэг үнэхээр уйтгартай ч ном төвлөрөн уншихад тохиромжтой.
Түүний бусад зургуудыг, ишлэлтэй нь хамт уншихад нэн тохиромжтой үдийн 12 цаг.
Хүн болгон өдрийн унтлага аа хийж, эмч нар цайндаа гардаг. Миний цаг.
Түүний авчирсан романсыг эхлүүлэн төсөөлөн бодлоо.
Гэхдээ надад таалагдсангүй. Хэтэрхий олон гунигт хэсэгүүдтэй, жоохон сунжирсан романс.
Номоо хаан гадаах орчиныг ажиглалаа. Хүмүүс алхан эсвэл машинтайгаа хаа нэг тийшээ явна.
Хүн болгон бие бие ээ хүндлэн харьцаад л. Одоо тэд юу хийж байгаа бол?
Эгч хөгжимөө дараад л, ээж хажуунаас нь зөвлөн хянаад л, аав харин? Сонин уншин цай ууж байгаа байх.
Гэхдээ тэр юу хийж байгаа бол? Тэр...?
Зураг зуран сууж байгаа болов уу?
Таамаглахын аргагүй нууц хүн юм аа?
Тэр үнэхээр л ирэхгүй нь бололтой...
Мхх... Уйдаад эхэллээ.
Өрөө үнэхээр чимээгүй байна. Өнөөдөр эргэлт байхгүй л юм байх даа?
Гэнэт л нойр хүрээд эхэллээ.
Хэрвээ тэр ирвэл би түүний сайн хүнг асуух байлаа. Тэр инээд алдаад л хариулах байлаа.
Тэр эмнэлэгт юу хийж байгаа бол? Магадгүй ном уншаад, эртээдийнх шиг цонхоор ширтэн сууж байгаа байх.
Тэр тухайн үед ээ үнэхээр үзэсгэлэнтэй байсан даа.
Тэр угаасаа л үзэсгэлэнтэй байсан. Анхнаасаа л.....
Мхх.... Би түүнд өчигдөр тэр номыг өгчихсөн.... Тэр зургийн нэр, ишлэлийг тэгж бичих хэрэггүй байж уу?
Ахх мэдэхгүй ээ мэдэхгүй! Би түүн дээр очиж чадахгүй нь.
Очивол тэр шууд л хайртай хүн чинь хэн юм бэ? Гээд асуух юм шиг санагдаад байна. Би юу гэж хэлнэ ээ?
Ямар нэгэн хүний нэрийг зохиогоод хэлэх үү? Эсвэл ямар нэгэн түүх зохиогоод ярих уу?
Хмм.... Би түүн дээр очих хэрэгтэй юу? Тэр яаж байгаа бол? Бие нь зүгээр болов уу?.....
Санаа зовоод эхэллээ... Миний түүнд сайн гэдэг нь илт байгаад байна уу?
Тийм ээ... Дэндүү илт...
Гэхдээ би дахиад л эмэгтэй хүнд хууртчихвал?
Тийм юм болохгүй байх аа... Ммм.... Одоо оройтож байгаа ч.... Очих хэрэгтэй байх аа.... Тийм шүү... Чи очих хэрэгтэй Мин Юнги. Юу ч байсан эхлээд түүний харах хэрэгтэй байна.
YOU ARE READING
[Complete] My {B•u•t•t•e•r•f•l•y}. |MGL|
RomanceАниргүйн дунд ганцаархнаа хэвтэн чиний дуу хоолойг тоглуулагч дээр дахин дахин тоглуулан сонсоно. Хичнээн чамайг үгүйлэвч чи минь над дэр эрвээхэй болон ирнэ.