Chapter15: Тайвширна

43 9 0
                                    

Би галзуурч байх шиг байна

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Би галзуурч байх шиг байна.

Хаа нэгтэйгээс яг түүний хоолой намайг дуудан нэг зүйлэнд хүргэж өгөх гээд ч байгаа юм шиг.

Багадаа найзлан битүүхэн шохоорхоод арай хийж олон жилийн дараа уулзаж байхад...

Түүнтэй уулзах нь өдрийн бодол, шөнийн зүүд шиг тунчиг хэцүү.

Өдийг хүртэл зүүдэндээ түүнийг гэгээлэг сайхнаар зүүдэлсэнгүй. Ядаж зүүдэндээ хамт байж, уулзаж нэг шөнийг өнгөрөөх юмсан.

Тэр л надад хангалттай

Өдөр ирэх тусам түүний намайг дуудах хоолой ихсэж галзуурахад хүргэх нь.

Хаа нэгтээ булангаас эсвэл яг дэргэдээс "Хүрээд ир, Юнги, нааш ир" гэх зэрэг хаашаа нь мэдэгдэхгүй зүг лүү дуудаад л.

Түүнийг өөд болсноос хойш бараг анх удаа гадуур гарлаа.

Юмс өөрчлөгдөж. Байнга харьцдаг байсан худалдагч танихгүй зөрж, байрандаа байх ёстой цэцэрлэгт хүрээлэн алга болчихож. Миний анх түүнтэй уулзсан зүлэг хатаж хорчийж.

Хотын өөрчлөлтийг харан алхахдаа амьтны дэлгүүр таарлаа.

Халаасандаа багагүй мөнгөтэй орлоо.

Нохой, муур, шувуу, гүрвэл, хоёр нутагт, хэвлээр явагч гэх зэрэг олон л амьтад.

Ганц сонирхол татсан нь торонд хийсэн эрвээхэйн цуглуулга.

Цэнхэр өнгөтэй эрвээхэй ганц л байх ба худалдагчаас нь асуун худалдаж авлаа. Буцлаа. Гэрлүүгээ буцлаа.

Ядаж л эрвээхэй харан тайвшрах байх.

_______________________________________

My {B•u•t•t•e•r•f•l•y}

_______________________________________

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now