Chapter13: Хуурцаг

48 11 0
                                    

Маш урт хугацаа өнгөрсөн

Бүгд л тэр эмэгнэлт явдалыг мартсан

Мартсаныг бодвол нилээдгүй их хугацаа өнгөрсөн бололтой. Хэд юмб дээ?

4 эсвэл 5. Үгүй ээ энэ бага тоо. 10 эсвэл 15 юм болов уу?

Ноён зураач Мин Юнги ч бас зурагаа зураагүй удаж байна.

Энэ бүх хугацаанд юу хийж байсан юм бол?

Түүний гэрт

Өдөр болгон нойрны эм ууж, өрөө бүхэлдээ хог новшинд дарагдан зүгээр л бүх зүйл орвонгоороо эргэсэн мэт.

Хэн ч энд амьдардаггүй мэт.

Хэн ч энд байдаггүй мэт.

Долоон хоног болгоны хагас сайны үдийн арван хоёр цагт Ноён Бурк эхнэрийн хамтаар хаалга тогшдог.

Тэр үед би заавал онгойлгох ёстой болдог. Тэд биднийг үерхдэг байсныг, өмнө нь найзууд байдаг байсныг мэддэг болчихсон болохоор түүнийг хайрласан цор ганц хайр сэтгэлийн холбоот хүн болохоор тэд их л анхаарал тавьдаг.

Урмыг нь хугалахгүйн тулд шүү дээ. Тийм л учираас хаалгаа тайлж өгдөг.

Арван хоёр цаг.

Хаалга тогших чимээнээр өөр ертөнцөөс ирсэн өөрийгөө дийлэн ядан хаалганы зүг удаанаар алхана.

Хаалгаа онгойлгоод өнөөх л зүйл дахин давтагдана.

-Сайн байна уу.

-Хүү минь яагаав?

-Зүгээрээ. Санаа тавьсанд баярлалаа.

-Юу.... тэр нөгөө... Өөрийгөө хараач. Нар салхи гэртээ оруулахгүй хэт их удлаа. Өөртөө ч анхаарахгүй юм. Юунд ингэж их сэтгэл чинь буруу эргэв?

-.... Баяртай....

Хаалгаа хаачихаад бодлоо. Юунд ингэж их гуниглан, галзуурах гэсэн юм бол?

Зогсож байтал захидлын нүхээр нэгэн дэвтэр орж ирэв. Гаднаас "Үүнийг олсон юм. Хэрэг болох байх" гээд гаднаас Ноён Бурк дуугарлаа.

Сонин л юм. Газарт хэвтсэн дэвтрийг гараараа шүүрэн авчихаад хог новшин дундуур алхсаар буйдан дээр ирлээ.

Нээж үзэв.

19** он. 7 сарын арван.

Өнөөдөр нарлаг сайхан өдөр байна. Надад тохиолдоод байгаа жижигхэн асуудал байна л даа.

Би тэр хүнийг үнэхээр яахаа мэдэхгүй байна.
Хайрлах уу эс хайрлах уу?

Яагаад ч юм....

Дэвтэрний хаа нэг хонхорхойгоос дуу хураагч уналаа.

Аваад тоглуулвал түүний минь хоолой дуугаран нэг зүйлийн талаар ярилаа

Тэр хэлэхдээ тэр өдрөө юу болсон талаар яриад, инээн хөөрөөд, шулганан шулганан яриад л бас дахин ярина.

Түүнийгээ санан бодон тэр хөөрхөн хоолойг сонсон нулимс дуслуулан барин хуурцагийг тасалсангүй.

______
Үхсэн мэт хүн иргээд ирэв

Ajumma

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now