Chapter14: Дахин Дахин

41 9 0
                                    

Хэдэн сар хаалттай байсан хөшигний хаанаас нь ч юмб жижигхэн хэсгээс гэрлийн хурц туяа агаар мандлыг зүсэн гэрт туслаа.

Зүгээр ч нэг тусаагүй тусах тусах даа [Хайрын Цэцэрлэг] уран зураг дээр минь тусан будсан будаг болгоныг минь нарийвчлан харуулна.

Тэр л үед тэр миний орон зайд үргэлж байдгийг би мэдсэн.

Түүний хуурцаг дээр эрвээхийн алаг чимэглэл үүд байх агаад эмнэлэгт ирсэн эрвээхий түүнийг байж магадгүй гэж бодлоо.

Тэр л үед ингээд зомби шиг хөглөрсөн орон зайд амьдрах ёсгүйг мэдэрч өөрийгөө дайчилан тоос шороонд дарагдсан хөшгийг сэр хийтэл татаат түүнийг явснаас хойш бараг л анх удаа нарны хурц тусгалын өөдөөс нүд гялбан зогслоо.

Нарны хурц туяанд агаарт хөвж буй тоос шороог сайтар харж хөглөрсөн хогнуудаа цэвэрлэх гэж нэг алхам хийлээ. Гишгэх ч зай алга.

Бүгдэнг нь хамж хусаад одоо л гишгэх зайтай болсон юм.

Үүнээс хойш нилээдгүй хугацаа өнгөрсөн

Бүгд л намайг маш их сониучирхан өөр нэгэн хүнд дурласан л гэж бодсон байх.

Гэхдээ үнэн гэвэл би нэг хүндээ хоёр дохоо л дурласан байх.

Түүний хуурцагандаа хэлсэн тэмдэглэл дуусаагүй л. Өдөр болгон яг л нэг тэмдэглэлийг нь сонсон үгүйлэн дурсана.

Хэзээ ч нэг хүндээ ингэж их дурлаагүй, хайрлаагүй юмдаг.

Үгүйлсээр л бодсоор л.

Муу зуршилтай ч болох нь. Дуу хоолойг нь сонсох бүрд хэрвээ үхвэл түүн дээрээ очих болов уу гэж дахин дахин бодно.

[Complete]       My {B•u•t•t•e•r•f•l•y}.    |MGL|Where stories live. Discover now