Зөвхөн чамайг хараад догдолдог байя
Зөвхөн чиний хайраар услагддаг байя
Зөвхөн чи л миний инээмсэглэх шалтгаан байг
Зөвхөн чинийхээ инээмсэглэлийг харж жаргалтайгаар мишээе
Зөвхөн чинийхээ үнэрэнд мансууръя
Ганц чамайгаа л сэтгэл зүрхэндээ нандигнан хайрлая
Харин оронд нь намайг зуурдынх мэт хайрлаарай.
—"За, баяртай. Би дараа дахиад залгана аа. Би зүгээр дээ! Санаа зоволтгүй ээ. Хайртай шүү"
Бараг 2 цаг гаруй ээж, аавтай ярьсан минь энэ. Тэд минь Америк-д байгаа харин би энд ганцаараа байгаа нь жаахан тиймхэн. Гэхдээ удахгүй ахлах сургуулиа төгсчихөөд шууд л тэдэн дээрээ очно гэх бодол л өдөр хоногийг минь урагшлуулж байх шиг.
Үнэндээ бол би ганцаараа амьдрах дуртай. Ганцаардаж, хэцүү санагдсан үедээ чихэвчээ тултал нь чангалаад юунд ч санаа зовохгүй орондоо орж уйлаад, өглөө нь юу ч болоогүй мэт инээмсэглэн хичээлдээ явах дуртай.
Харин одоо тэр үе минь эхэлж байх шиг байна. Би өнөөдөр салчихсан. Үгүй ээ, хаягдсан юм байна. Миний эхэлсэн харилцаа бүр ингэж л дуусах учиртай бололтой. Хэн нэгнээс болж үргэлж шархалж байдаг зүрхээ өрөвдөж байна шүү.
Шархлах тоолондоо шархны наалт нааж тэрхэн үедээ аргацаачхаад сүүлд нь гаргууд нь хаячихдаг.Байнга.
Харин одоо зүрхнийхээ гүн рүү өнгийгөөд харвал аль хэдийнээ дааж давшгүй их хир буртаг тогтчихжээ.
Хэтэрхий бохирдчихсон болохоор одоо дахиад хуучин шигээ болж чадна гэж үү? Дахиж хэн нэгэнд итгэж, сэтгэл зүрхээ зориулна гэдэг... Үгүй ээ, би дахиж хэзээ ч өмнөх алдаагаа давтахгүй.
Инстаграм руу ороод "singing_aboutu" гэх хаягыг хайж ороод хамгийн доороос нь эхлүүлээд бүх дуулсан дуунуудыг нь сонссоор л.
Заримдаа бяцхан дуу хөгжим байхад л бүх зүйл дээрддэг юм.
Яг л нэр шигээ, зохиож дуулсан дуу болгон нь миний хөөрхийлөлтэй амьдралын үнэнг илчилж байгаа мэт. Бүгд миний тухай юм шиг.
Хэн гэдгийг нь мэдэхгүй ч хоолойнд нь үнэхээр дурламаар. Түүний дуулсан дууг өдөржингөө бүгдийг нь сонссон ч чадахаар.
Намайг хэзээ ч хаяж явахгүй ганц зүйл. Хэзээ ч надаас залхаж явахгүй тэрний дуу хоолой.
_______________________________"Сайн байцгаана уу? Кан Солхи гэдэг. Цаашдаа тусалж дэмжээрэй" гээд 90 градус бөхийн мэндэллээ.
_______________________________2022.07.07
Бас л аль дээр эхний хэсгээ бичээд хадгалчихсан байсан юм 😌. Энэ бүр HEALER, FOREVER хоёртой зэрэгцэж бичигдэж эхэлсэн шүү 🥱
Ингээд шинэ бичвэрээ эхлүүлж байна<33.
Таалагдана гэж найдъя.
YOU ARE READING
Heart Maid
FanfictionБид өвддөг, гэсэн ч хайрласаар л эцэс сүүлд нь аз таарч хэн нэгнээр хайрлуулж чаддаг нь сайн хэрэг шүү. [COMPLETED]