26 | Brave heart

430 40 6
                                    

Kang Seolhee's POV

Жэюүн "Чи төсөөлж байна уу?" Инээд алдсаар асуух бөгөөд би хариулахыг хүссэн ч инээсээр байгаад нэлээн удав.

Гэтэл хаанаас ч юм Нами миний амыг дарчхаад "Юу нь тийм сайхан байна? Хошуугаа холбочихсон арай үерхээд байгаа юм биш биз? Тийм байгаад надад хэлээгүй байвөл би үнэхээр гомдоно шүү" гэсээр нойрмоглон буцан суудалдаа суулаа.

Миний царай гэнэт барайгаад явчихсанд Жэюүн бид хоёр саяхан л юу яриад инээлдэж байснаа санах нь тэр. Хисынтэй үерхэж байгаагаа хэлбэл царай нь ямар инээдтэй болохыг төсөөлөн инээлдэж байсан ч жинхнээсээ тэр үе нь ирэх үед би л асуудалд орох бололтой.

"Шим Жэюүн би одоо яана аа" Маргааш л бүгдэд нь хэлчихэд болно гэж бодтол юмс арай л өөрөөр эргээд байх шиг.
Долоохон хоногийн өмнө Жэюүнд хэлээд санаа минь бага ч болтугай амарчихсан байсан юм сан.

"Би лав юу ч мэдэхгүй шүү, чи надад түрүүлж хэлээгүй би тэд нартай адилхан. Үнэхээр Намигаас айчихлаа" гэж шивнэсээp анги руугаа явахаар гарав.

Хисын ч ойрд оройтож унтаад эрт сэрж чадсангүй гэсээр хичээл эхлэхийн дөнгөж өмнөхөн л ирдэг болсон. Түүнээс гадна удахгүй өвлийн сар хагасын амралт эхлэх учир шалгалтууд ч авагдсаар энэ долоо хоногт л дуусах төлөвтэй байгаа болохоор хияээл амрахаас өмнө нь найзуудпаа өөрсдийнхөө талаар хэлэхийг бодож л байна. Даанч Хисын бараг л хоцорч ирээд мөн шалгалтаас болоод хэн хэн нь завгүй болоод өглөө эрт л биш бол бараг л удаан хугацаагаар ярилцах зав гаралгүй орой гэртээ хариад зурвас бичилцээд л өдрийг дуусгах болсон юм.

Хичээл эхлэхэд 10 минут дутуу байгаа ч Хисыныг сүүлийн 5 минутад л амжиж орж ирнэ гэдгийг мэдэж байгаа тул энэ улирлын сүүлийн шалгалт болох физикдээ бэлдэхийг хичээв. Гэсэн ч хэзээ энэ хичээл миний дураар байдаг байлаа даа. Ганц дажгүй мэдэх юм нь л анх Жэюүны зааж өгсөн хичээл шүү дээ.

Нүдээ нухлан суухад гадуур хувцсаа сүр сар хийлгэсээо Хисын орж ирэх бөгөөд үс нь урьд өмнөхүүдээсээ ч илүү арзайж сэгсийжээ. Үүнийг нь харсан Сонхүн түүнийг шоолон үг хаячхаад над дээр ирэн дараа долоо хоногийн амралтын өдрөөр завтай эсэхийг асуулаа.

"Гэнэтийн ажилгүй л бол би хэзээд завтай" гэхэд аль хэдийнээ урт ургаад шанаа руу нь орж ирэх үсээ хойш нь чихнийхээ араар хийгээд инээмсэглэв.

Ингэхэд тэгэхээр дараа долоо хоногийн амралтын өдөр гэхээр Сонхүн, Ники хоёрын төрсөн өдөр бас миний ч бас. Ашгүй хичээл ч амрах дөхөөд завтай байгаа нь болж дээ. Тэгээд л ингэж баярлаад хүүхэд шиг инээгээд байжээ.

Heart MaidWhere stories live. Discover now