11 | Mad at him

725 64 13
                                    

Kang Seolhee's POV

"Анхаарал тавьсанд баярлалаа. Харин манай багийн гишүүн болох И Сүён хувийн шалтгааны улмаас багийн ажиллагаанд огт оролцоогүй тул энэ удаагийн бие даалтын оноог өгөх нь учир дутагдалтай гэж үзэж байна. Тиймд багш та өөрөө дараа нь яриад онооны талаар дуулгаж өгөөсэй гэж хүсэж байна. Цаашдаа ч бидний багийн ажилд ингэж төвөг удахаар бол бид ч бас багтаа байлгах хүсэлгүй байгаа тул энэ асуудлыг шийдэж өгөөрэй" аль хэдийн бие даалтын хугацаа дуусаж ингээд бид илтгэлээ тавьж дууссан юм. Харин энэ хугацаанд Сүён нэг ч удаа холбоо бариагүй гээч. Зүгээр л багш түүнийг чөлөөтэй гэх хариуг өгч байсан нь миний тэвчээрийг барж байсан юм. Тэгж хариуцлагагүй хандчихаад зүгээр юу ч болоогүй юм шиг байвал тэр их тэвчээр минь дахиж надаас гарахгүй л байх.

" Чи үнэхээр догь байсан. Би бүр сандраад зарим үгээ хүртэл мартах шахаж байхад харин чи бүгдийг нь яг таг сайн хийж чадсан шүү" өмнөх удаад Жэюүн тэдэнд хоол авч өгөхөөр амласан нь одоо л нэг биелэлээ олж бид хамтдаа хооллоод сууж байхад Сонхүн амандаа хоол хийсээр ийн хэлэх аж. Харин бидний яриаг чих тавин сонсох Жэюүн "Би танай ангид байсан бол гоё байхгүй юу" гээд хошуугаа унжуулна.

Сонхүн "Тийм шүү, манай анги танайхаас хэд дахин гоё" гэхэд Жэюүн түүн рүү нэг муухай харчхаад зүгээр л хоолоо идэв. Харин түрүүнээс хойш Хисын л юм дуугаралгүй чимээгүй л юу ч юм бодон суусаар байх аж.

Түүний хажууд сууж байсан тул урдуур нь гараа савчуулан зүгээр эсэхийг нь асуухад инээмсэглэх аядаад толгой дохиод л өнгөрлөө. Бид ч удалгүй хооллож дуусаад гадаа ч нэлээн орой болсон тул Хисын намайг хүргэж өгөхийг хүссэн юм.

Би уг нь татгалзаад Жэй-ийг дуудчихъя гэсэн ч тэр хүргэж өгнө гэсээр бид одоо зүгээр л юу ч дуугаралгүй эвгүй байдалтай алхсаар л байна. Би ингээд яваад байхыг хүсээгүйдээ ам нээн "Юу өнөөдөр--" зориг гаргаж үг дуугарсан ч түүний утас хангинан дуугарч миний зоригийг талаар нэг хийсгэчих шиг болов. Тэр утсаа авж дуудлагыг харахад нь би ч бас санамсаргүй хэн болохыг нь харчихсан юм.

Сүён.

Тэр над руу зөвшөөрөл эрэх мэт харахад нь би толгой дохиод түүнийг утсаар ярьчхаад ир дээ гээд зогссон газраа хүлээсээр үлдлээ. Удалгүй Хисын их л баргар царайтай ирээд юу хэлэхээ мэдэхгүй хэсэг газар ширтэж зогсоод "Юу нөгөө надад ажил гарчихлаа. Би чамайг таксинд суулгаад өгье, болох уу?"

Heart MaidWhere stories live. Discover now