12 | Girlfriend

683 71 12
                                    

Kang Seolhee's POV

Сонү "Одоо өнгөрсөн. Тэд аль хэдийн биднийг хараад наашаа ирж байна"
Тэд гэнэ ээ? Дахиад л олуулаа явж байгаа байх нь. Бүр ч өнгөрчээ.

"Сайн уу! Дахиад уулзахыг их хүсэж байлаа шүү" Юу гэж хэлэхээ ч мэдэхгүй зүгээр л хөшсөн аятай зогссоор л байсанд тэр улам л бидэн рүү дөхөж байх нь тэр.

"Эгчийнхээ нэрийг мартчихсан байсан байх аа? Эгч нь сануулаад өгнө өө" гээд гараа далайхад нь айсандаа нүдээ аниж ямар ч хөдөлгөөнгүй зогсоход хэн нэгэн урдуур орох шиг болов. Нүдээ аажуухнаар нээгээд хартал Сонү урдуур орчихсон зогсож байх аж.

Сонү "Хэн болчхоод найз руу минь гар далайгаад байгаа юм! Охин хүүхэд байж хэнээсээ ийм юм сурдаг байна аа" гэж үнэхээр түүнээс өмнө нь сонсож байгаагүй баргил, хүйтэн хоолойгоор өгүүлэх нь тэр.

"Новш гэж! Яадаг газрын гай вэ? Холд би өөрөө түүнтэй учраа олно" гэхэд түүнтэй хамт явж байсан хэдэн хөвгүүд бидний ойролцоо ирсэн байлаа. Цаанаас нь нэг хөвгүүн Сонү руу чиглэж ирээд "Эрчүүд эрчүүдтэйгээ учраа олох нь сайхан биз дээ. Наадхаа наанаа үлдээ" гэхэд нь би Сонүгийн цамцнаас зууран хойш болгоод өөрөө учраа олж чадахаа хэлээд амжив. Яг одоо жинхнээсээ өнгөрлөө л дөө. Өмнө нь тэгж их гарч ирээд байсан зориг нь хааччихав даа.

"Тэгээд чамд юу хэрэгтэй юм, Юүжон аа?" ийм хөөрхөн нэртэй байж яагаад тэр нэр шигээ байж болохгүй гэж!

Юүжон "Нэрийг минь санаж байгаа л юм байна. Одоо харин хуучны дурсамжуудаа сэргээвэл ямар вэ?" Ядаргаатай хоолой нь хэвээрээ л байх юм. "Уучлаарай гэхдээ надад дурсамж бүтээлцэх өөр зөндөө олон хүн байгаа л даа. Тэдний нэг нь чи лав биш гэж бодож байна" нэгэнт өнгөрсөн. Одоо энд бүхнийг дуусгацгаая.

"Тийм шүү. Жишээ нь надтай. Бид кино үзэхээр болзсон ч бага зэрэг хоцорчихлоо. Уучлаарай Солхи, уурлаагүй биз дээ? Миний буруу" Би балмагдсаар танил хоолой гарсан зүг харвал дүрэмт хувцасныхаа гадуур савхин хүрэм өмссөн Хисын байсан юм.

Тэгээд тэр төд удалгүй миний хажууд ирж зогсоод гараа бэлхүүсээр минь ороон тэврэх нь тэр. Ээ бурхан минь энэ чинь одоо юу л болоод байна даа?

"Аан ю-юу, жаахан эрт ирэхгүй дээ"

Хисын "Уучлаарай, замд жаахан саатал гарчихсан юм. Дахиж чамайгаа хүлээлгэхгүй ээ"

Юүжон ёжтой харц шидлээд "Чи наад охинтойгоо биш надтай хамт явбал илүү хөгжилтэй байна гэдэгт итгэлтэй байна шүү" гээд юунд гэдгийг нь мэдэхгүй ч чанга инээсээр байв. Хисын намайг тэврэх тэврэлтээ улам чангалаад чанга хөхрөөд "Бурхан минь чи яаж өөрийгөө түүнтэй харьцуулж чадаж байна аа. Өмнөөс чинь иччихлээ" гэхэд Юүжоны нүүр огцом улайх нь мэдэгдэж байлаа.

Heart MaidWhere stories live. Discover now