Kang Seolhee's POV
"Даарчихна шүү дээ" гэсээр автобусны буудлын хажууханд бидний гар бөмбөг тоглон инээлдэн байхыг харан сууж байсан Жэй хүрч ирэн Намигын мөрөөр хүрмээ тохон буцан явлаа.
Намигын хацар улайсаар үлдэх бол Сонү бид хоёр ч түүнийг шоолох боломжоо алдсангүй. 4 өдрийг хөгжилтэйгөөр өнгөрүүлээд буцан ирээд байгаа нь энэ юм. Бид хэсэг тоглож байгаад бөөнөөрөө манайд очихоор болсон юм л даа.
"Жонвон аа" түүнийг бүр цаана ганцаар биднийг хараад зогсохыг ажаад дуудав.
"Татгалзахгүй л гэвэл бидэнтэй хамт явж болно шүү" түүнийг ирэхэд нь үсийг нь сэгсийлгэсээр хэлэхэд хариуд нь хөөрхөн гэг чинь инээмсэглээд толгой дохив.
Цаг өнгөрөхийн хэрээр гадаа хүйтэрч байсан тул бид такси хурдан ирээсэй хэмээсээр бээвэгнэн зогсоцгооно.
"Ингэхэд Хисын хаачсан юм?" Жэй сүүлд бидэн дээр ирсэн болохоор мэдэхгүйднэ ийн асуув.
Харин Жэюүн түүнд онгоцны буудал дээрээс хүн тосох хэрэгтэй болсныг хэллээ. Жэй хэн гэдгийг нь асуусан ч Сонхүн манай ангийн хүүхэд гэхээс өөрөөр хэлэлгүй сэдвийг хааж орхих нь тэр. Түүнд тухгүй байгаа нь гарцаагүй биз. Тэр ангийн хүүхэд нь Сүён болохоор л тэр шүү дээ.
Яагаад гэдгийг нь мэдэхгүй ч түүнийг Сүёнтай хамт байгаа гэж бодоход үгээр хэлж болмооргүй тийм л нэг сонин мэдрэмж төрсөн. Өөрийнхөө зүүд мэт бодолд автчихсан явж байсан болохоор ч юм уу? Их л хоосон санагдсаныг нуух юун.
Зүгээр хажууд минь байхад л дүүрээд ирдэг уур амьсгал түүнгүйгээр их л жигтэй санагдах болсон нь одоо бүр намайг зовоодог болж. Бусад нь зүгээр л инээлдэн явах бол харих надад л Хисын байсан бол ингэж ярих байсандаа гэхчилэн бодлууд хөврөөд ирдэг нь намайг галзууруулах шахдаг гээч.
Хажууханд байдаг ч гэлээ хүрж зүрхлэхгүй мөртлөө ойртоод ирэхэд догдолдог зүрх гээч нь нээрээ л сонин юм.
Магад миний хэзээ ч мэдэрнэ гэж санаж яваагүй зүйлсийг мэдрүүлсэн болохоор илүү онцгой байдаг байх л даа тэр нэгэн.
Одоо бодоход инээд хүрдэг гээч. Түүний мэдрүүлсэн зүйлсийг өмнөх дурлал гэж нэрийдсэн явдлууд нь нэг ч удаа өгч байгаагүй гэхээр хүүхдийн тоглоом шиг санаж өөрийгөө хүртэл шоолоход хүргэдэг юм."Сол аа буухгүй хэрэг үү?"
Бид аль хэдийн гэрийн гадаа ирсэн байх бол Сонхүн, Жэй хоёр ачаагаа бужлгах хооронд Жэюүн намайг дуудсан нь тэр байлаа.
YOU ARE READING
Heart Maid
FanfictionБид өвддөг, гэсэн ч хайрласаар л эцэс сүүлд нь аз таарч хэн нэгнээр хайрлуулж чаддаг нь сайн хэрэг шүү. [COMPLETED]