SEOLHEE
Багшийн хэлснээр хамгийн арын хоосон суудал дээр очин суулаа. Ингээд харахад бүх зүйл нь шинэ, бүр болоогүй зүгээр л нэг энгийн байдаг зүйлсийг хүртэл анх удаа харж байгаа мэт санагдах нь хачин.
Ангийн ихэнх хүүхдүүд над руу харж би ч жийрхэлгүй бусдыг ажиглахын тулд тэдэнтэй адил ангийг тойруулан хүүхэд нэг бүрийг харна.
Хичээлийн жилийн дундуур шилжиж ирснийг минь гайхаж байвал, шинэ сургуульд шилжиж ирсэн эхний шалтгаан 'Өнгөрсөн бүхнийг мартаад шинэ би болох'
Хоёрт 'Бусад хүүхдүүд шиг сайн найзтай болох' надад өмнө нь тоолж барамгүй их найз байсан ч бүгд л зүгээр хэн нэгнээс ашиг хайж явдаг амьтад байсан гэхэд хилсдэхгүй.
Гуравт 'Ганцхан жилийн дараа төгсөх болохоор хамгийн сайнаараа хичээмээр байна' тэгээд аав ээж дээрээ очихдоо хэнээс ч санаа зовохооргүй тийм л амжилттай хүн болохыг хүсэж байгаа.
Шинэ эхлэл, шинэ сургуулийн минь эхний хичээл математикийн хичээл байсан юм. Цүнхнээсээ нямбайлан хийж бэлдсэн ном дэвтрээ гаргаж ирээд өмнө нь байгаагүйгээрээ цэвэрхэн бичихийг хичээв.
Ганцаараа сууж байгаа болохоор бүр ч илүү санаа амар хичээлдээ төвлөрч чадаж байлаа. Хэрэв өмнөх би байсан бол ширээгээ дэрлэж хэвтээд яаж нүүрээ улайлгахгүйхэн шиг гэртээ харихаа бодоод байж байх байсан биз.Анх удаагаа математикийн хичээл ийм хурдан болж өнгөрөх шиг. Бараг л нүд ирмэхийн зуур шүү. Завсарлага эхэлсэн болохыг илтгэх хонх дуугарахтай зэрэгцэн саяхан шинээр нээж дээр нь хичээлээ тэмдэглэсэн дэвтрээ харвал үнэхээр л Солхи гэдэг охин бичээгүй мэт шинэлэг бас өөр харагдах аж.
Бас надтай танилцахыг хүссэн бололтой хэдэн сурагч миний ширээний хажуугаар тойрон зогсох нь тэр. Сандарч байх чинь ээ, тэднийг бусдаас өөр л гэж найдъя.
Их л цовоо сэргэлэн төрхтэй нэг охин хамгийн түрүүнд над руу гар сунган "Сун Нами" гэх нь тэр. Би ч гараас нь атгаад "Кан Солхи" гэж чангаар хэлэхийг хичээсэн ч амжилт олсонгүй. Харин түүний хажууд нэлээн ойр зогсож байсан хөвгүүн бас л чанга дуугаар "Ким Сонү, Танилцахад таатай байна" хэмээнэ.
Түрүүнээс хойш биднээс арай зайдуу зогсож байсан нэлээн өндөр хөвгүүн ч бас над руу харж толгой дохиод "Пак Сонхүн" гээд инээмсэглэлээ. Эхэндээ над руу харах харцыг нь хараад нэлээн ширүүн ааш зантай байх гэж бодсон ч энэ бодол минь хормын дотор л үгүйсгэгдэж орхив.
YOU ARE READING
Heart Maid
FanfictionБид өвддөг, гэсэн ч хайрласаар л эцэс сүүлд нь аз таарч хэн нэгнээр хайрлуулж чаддаг нь сайн хэрэг шүү. [COMPLETED]