Author's POV
"За тэгэхээр одоо би чамд ярьж өгөх хэрэгтэй байх чиний талаар мэдэхийн тулд" гээд инээмсэглэсэн юм. Тэрээр алхангаа яриагаа үргэлжлүүлэн "Хисын, Сүён хоёр бол багын найзууд. Үнэхээр зүү орох зайгүй найзууд байсан. Гайхаж магадгүй ч миний талаар мэдэхийн тулд тэднийг ч бас мэдэх хэрэгтэй юм л даа. Гэхдээ тэдний тэр харилцаа бие биенээ гэх арай өөр мэдрэмжүүд холилдон гарч ирснээс хойш өөрчлөгдчихсөн гэх үү дээ. Тэд бие биедээ үнэхээр сайн байсан. Үргэлж хамтдаа цагийг өнгөрөөж, нэгнийхээ төлөө хаана ч юу ч хийгээд явж чадахаар. Гэхдээ хамгийн тэнэг нь тэр үед би Сүёнд сайн болчихсон байсан хэрэг. Түүнийг харах бүртээ догдлоод л. Бага ангийн хүүхэд шиг болчихсон, тэгээд л би ямар ч бодлоггүй түүнээс үерхэхийг асуусан. Сүён надад сайн байгаагүй ч Хисын тэр хоёрын дунд байгаа асуудлыг надаар халхлах гэж оролдсон нь л тэр. Тэгээд л зөвшөөрчихсөн. Аль хэдийн бидний харилцаа эхлээд долоон сар болсон ч тийм ч таатай байгаагүй. Би цаг үргэлж гуравдагч этгээд гэдгээ мэдэрдэг байсан шүү. Харин сүүлийн үед надад түүнийг гэх дулаан сэтгэл, сайхан бодол, догдлол гээд юу ч үлдээгүй болохоор энэ хүрээд харилцаагаа дуусгасан хэрэг. Одоо харамсаад байх ч зүйл байдаггүй. Бодоод байхад эргээд дурсах нандин дурсамж ч байхгүй байхад юундаа ч харамсах билээ дээ. Гэхдээ Сүён бол хүссэн бүхнээ авч байж санаа амардаг төрлийн хүн. Мэдээд авахад илүүдэхгүй л байх" гээд замын хажууд байх сандал дээр суун Солхи руу хараад "Одоо чиний ээлж" гэв.
Солхи гарын алгаа хооронд нь нэг үрээд, урт амьсгаа авч, хоолойгоо засаад "Тэгэхээр..." гээд дөнгөж эхэлж байтал Сонхүн яриаг нь таслаад "Би чамайг хүсээгүй зүйлд чинь хүчлээд байгаа юм биш биз? Чамд зүгээр үү?" хэмээвэл охин дөлгөөхнөөр инээмсэглэж "Мэдээж зүгээр! Харин ч чиний бүх юмыг сонсчихоод дуугүй болчихвол надад л эвгүй" гээд түрүүнийхийгээ үргэлжлүүлэн
"Би дунд ангидаа жирийн л нэг сурагч байлаа. Хичээл хийх үедээ хийж, хөгжилдөх үедээ хөгжилддөг тийм л сурагч. Харин ахлах ангид орох жил аав ээж маань гадаад руу явахаар болж би Сөүлд ганцаараа үлдсэн юм. Тэр үед хуучин амьдралын хэмнэлээс минь тэс өөр байсан болохоор бага зэрэг... үгүй ээ нэлээн хүндээр тусаж огцом жин нэмж, бараг л сэтгэл гутралд орсон гэж хэлж болно. Үүнээс болж ангийхан маань намайг гоочилж, үг солих бүртээ доош хийдэг болсон. Гэхдээ тэр даруй өөрийнхөө төлөө буцаад хэвэндээ орох хэрэгтэй гэдгээ мэдсэн. Харин энэ жил манай ангид шинээр нэг сурагч шилжиж ирсэн юм. Үнэхээр төлөв даруу, сайхан зантай, найрсаг санагдаж нэг л мэдэхэд би түүнд сайн гээд гүйгээд явдаг болчихсон байсан юм л даа. Гэхдээ мэдээж өөрийнхөө гадаад үзэмжээс болж өөртөө итгэх итгэлээ алдчихсан байсан болохоор би юу ч хийхгүй байсаар л байсан. Тэр үед ойлгосон юм, надад алдах юм байхгүй гэдгийг. Тэгээд л санасандаа ч хүрч, түүнд сэтгэлээ ч илчилж, тэр ч бас зөвшөөрсөн. Бүх зүйл миний хүслээр болж байгаа мэт санагдаж эхлэхэд тэр намайг аль хэдийн хаясан байсан. Зүгээр л дүр эсгэгч, худалч нэгнээс хэтрэхгүй нэгэн байсан гэхэд болно. Тэгээд харилцаа минь сайнаар төгсөөгүй учраас л энд шилжиж ирсэн юм. Яг үнэндээ тэр бүхэн жинхэнэ хайр байсан эсэхэд ч эргэлзэж байна шүү. Гэхдээ өмнө үзсэн бүхнээсээ болж сэтгэл санааны хувьд ч тайван байж чадахаа байчихсан. Өнөөдөр харсан шиг олон хүмүүсийн дундуур итгэлтэйгээр ч зөрөөд өнгөрч чадахааргүй тийм л... Гэхдээ Сонү, Нами хоёрын ачаар дээрдэж байгаа" гээд түрүүнээс хойш газар ширтсэн харцаа өргөөд хажуудах нэгэн рүүгээ харлаа.
YOU ARE READING
Heart Maid
FanfictionБид өвддөг, гэсэн ч хайрласаар л эцэс сүүлд нь аз таарч хэн нэгнээр хайрлуулж чаддаг нь сайн хэрэг шүү. [COMPLETED]