Kang Seolhee's POV
Нами "Чиний нүүр бүр хавагначихсан байна шдээ"
"Харин сая жаахан унтсан чинь л ийм болчихлоо" Угаас унтаад сэрэхээр л хавагначихдаг нүүрийг минь харсан Нами гайхах аж.
Гэтэл Жэюүн хажуунаас орж ирэн "Жаахан гэнэ шүү, хөдлөөд л ирэн иртлээ унтчихаад" гээд намайг шоолох нь тэр."Угаасаа хэтэрхий догдолсондоо болоод өчигдөр нойр хүрэхгүй байсан юм аа, шоолж л бай... Ингэхэд нөгөө хэд чинь хаана байгаа юм?"
Сонү "Сая харин их сонин юм болсон. Хисын автобуснаас буусан даруйдаа л их алдартай болчихсон"
"Яагаад?"
Нами "Яах юу байхав дээ! Угаасаа Хисыныг царайлаг гэдэгтэй хэн ч маргахгүй, бас өмнө нь тийм ч их олон хүний нүдэнд өртөөд байдаггүй байсан болохоор өнөөдөр хараад л бүгд царайнд нь унаж тусаа биз"
Нами ердийн байдаг л зүйл мэт ярих бөгөөд тийм ч нухацтай хандахгүй байлаа.
Миний таамаглал зөв бол тэр Жэйтэй 4 хоног уулзаж чадахгүйдээ уурлачихсан яваа бололтой."Солхи-яа" чанга баргил хоолойт нэгний орилох сонсогдож, тэр хүн маргаангүй Пак Сонхүн байсан юм.
Тэрээр миний хажууд ирээд хамт явж байсан Хисыны мөрөн дээр цохин "Гурвуулаа ч их од найзтай боллоо доо" гэхэд Хисын зүгээр л нүүрээ үрчийлгэн зогсож байлаа.
Дахин үргэлжлүүлэн үсээ хойш илэн "Чи ч азтай юм аа, Жэюүн Хисын бид гурав шиг царайлаг найзуудтай" Тийм ээ, энэ чинь л өөртөө итгэлтэй Сонхүн шүү дээ!
Бид охид хөвгүүдээрээ хуваагдан өрөөндөө очиж юмнуудаа цэгцэлчхээд оройн хоолон дээр уулзахаар тохирон цааш салцгаав.
Lee Heeseung's POV
Ээ бурхан минь гэж. Автобусанд явж байхад хүртэл өөр ангийн хүүхдүүд над руу үе үе харцгааж байсан ч одоо бүр, танилцах хүсэлтэй илүү олон хүүхдүүд надтай ойртох аж. Гэнэт яагаад ингээд байгааг мэдэхгүй ч манай бүхнийг мэдэгч найз Сонхүны хэлснээр биднийг царайлаг болохоор л гэсэн.
Арай гэж тэдгээр хүүхдүүдээс салан Жэюүн дээр ирэхэд Солхитой хамт байв.
Солхигын үс нь бага зэрэг арзайн, нүүр нь мэдэгдэхүйц хавагнасан байхыг бодвол автобусанд явахдаа унтсан байх. Лав л ярьсан шигээ урд шөнө нь догдлоод унтаагүй биз.
Ингээд харахаар жаахан хүүхэд шиг өхөөрдөм ч юм шиг. Тэгсэн мөртөө заримдаа их л том толгойтой том хүн шиг.
YOU ARE READING
Heart Maid
FanfictionБид өвддөг, гэсэн ч хайрласаар л эцэс сүүлд нь аз таарч хэн нэгнээр хайрлуулж чаддаг нь сайн хэрэг шүү. [COMPLETED]