Kan Seolhee
Яагаад энд таарчихав даа. Гар хөл бүр чичрээд эхлэхийг нь яана.
'Одоо бүх зүйл болоод өнгөрсөн болохоор тайван байх хэрэгтэй. Харж байна уу одоо надад ийм сайн найзууд байгаа болохоор өөртөө итгэх ёстой'
Жэй-ийн гарнаас атгаад эрхий хуруугаараа зөөлөн илэх нь үнэхээр тус болж чадаж байлаа. Хисынд ч бас маш их талархаж байна. Гэхдээ би одоо түүнд ямар харагдаж байгаа бол? Ингээд зогсоод байж болохгүй л юм сан. Жэй-ээс гараа татаж аваад хоёр гараа чанга атгалаа.
"Ямар нэгэн зүйл хэрэг болоо юу?" аль болох өөртөө итгэлтэй хэлэхийг хичээсэн ч уруул минь чичрээд санаснаар тийм ч сайн болсонгүй.
"Үгүй дээ, эртний танилтайгаа таараад мэнд мэдэх л гэсэн юм"
"Тэгвэл бид ингээд явлаа. Чамаас ялгаатай нь бидэнд хийх зүйл байдаг юм л даа" миний амнаас ийм үг гарсан гэхэд ч итгэмээргүй юм. Бүр дээрээс нь илүү өөртөө итгэлтэй сонсогдсон гээч. Байдал хүндрэхээс өмнө явахгүй л бол.
"Манай Солхи их том болчихжээ"
Золиг гэж. Тэр яагаад зүгээр л цааш яваад хийж байсан зүйлээ үргэлжлүүлж болохгүй гэж. Нээрээ тийм л дээ тэрэнд ямар юмны хийх юм байх билээ дээ.
"Чи миний нэрийг хүртэл санаж байгаа байх нь. Би бүр чиний нэрийг ч мартаад царайг чинь ч мартах дөхсөн байна" би яг одоо амаа хамхихгүй бол дараа нь түүнд алуулж мэдэх л юм.
"Найз нь чамд маш сайнаар сануулаад өгч болох л юм" тэр миний хэлсэн үгэнд балмагдсан ч төд удалгүй өнөө л зэвүү хүргэсэн янзаараа ийн хэллээ.
Гэхдээ би одоо ийм сайн найзуудтай болсон болохоор түүнээс айх зүйл байхгүй ч юм шиг. Найзууд гэдэг чинь ийм байдаг байх нь ээ.
"Хэрэггүй дээ, би бараг л саначихлаа... Аан тийм! Би яаж энэ гоё нэрийг мартаж чадав аа. Чамайг чинь нээрээ азгүй амьтан гэдэг шдээ" гэхэд түүнтэй хамт явж байсан найзууд нь тэсэлгүй инээж, түүний ширүүн харцанд чимээгүй болцгоов.
"Би ч бас хуучны үеэ дурсчихлаа. Сургуулийн дүрэмт хувцас нь багадчихсан, бүдүүн биеийг нь бариад, биеийн тамирын хичээл дээр гүйж ч чадахгүй, аан бас ариун цэврийн өрөөнд дээрээсээ өмхий ус асгуулаад л сайхан байж дээ" Түүнийг ингэж хэлэхэд тэр бүх үйл явдлууд толгой дотор эргэлдэн, нүдний өмнүүр үзэгдэх шиг болов.
'Нээрээ би чинь тийм хүүхэд байсан шдээ' гэх бодол саяны их зоригийг минь үгүй хийж орхилоо.
YOU ARE READING
Heart Maid
FanfictionБид өвддөг, гэсэн ч хайрласаар л эцэс сүүлд нь аз таарч хэн нэгнээр хайрлуулж чаддаг нь сайн хэрэг шүү. [COMPLETED]