14 | Birthday

687 63 9
                                    

Kang Seolhee's POV

"Төрсөн өдрийн мэнд" гээд түүнд өөрийнхөө бэлдсэн бэлгийг өгөөд, өмссөн бүдэг ягаан өнгөтэй даашинзныхаа хормойноос бариад доош өвдөгөө бага зэрэг нугалан мэндэллээ. Зүгээр л жаахан хошин байдал нэмэхийг хичээсэн минь энэ. Өнөөх үсний даруулганаас болж ичсэндээ бүгдийг нь хамтад нь том хайрцагт хийгээд гадуур нь өнгө өнгийн туузаар олон давхарлаад өгсөн юм.

Тэр гайхаж байх шиг хараад байхаар нь "Дараа нь тухтай үзээрэй, эднийг тайлах гэж зөндөө удах болохоор" гээд сонин царайлчхаад буцан Жэй рүү явлаа.

"Нами уурлаад л яваад байсан, та хоёр яг яагаад байгаа юм?"

Жэй "Юу ч болоогүй яасан?"

"Юу ч гэнэ шүү. Бараг надаас илүү хамт байдаг байж. Зүгээр найзууд гэх гээ юу?"

Жэй "Тэгээд өөр юу юм?"

"Хүүхдээр битгий тоглоод байгаарай. Дахиж тоглоом тоглох гаргүй болно гэж мэдээрэй" гээд цааш явж байтал Сонхүн сонин царайлж ирээд Хисыны төрсөн өдрийн үдэшлэг эхлэх гэж байгааг хэлээд хамт цааш явцгаав. Түүний төрсөн өдрийн үдэшлэгт уригдсан хүүхдүүд тэрний гэрт ирсэн бөгөөд миний зүс мэдэх, мэдэхгүй зөндөө хүүхдүүд байж харагдав. Гэсэн ч тийм сүртэй биш цэвэрхэн байсан нь таалагдсан юм.

Ирсэн хүмүүс нь эхнээсээ бэлгээ өгцгөөж харин би аль хэдийн өгчихсөн болохоор санаа амар зүгээр л эргэн тойрноо ажиглан суулаа. Жэй уух юм авчхаад надад нэгийг нь өгөн миний хажууд суун "Түүний найзууд бүгдээрээ л царайлаг юм байна. Нами ирээгүй нь болж"

Би "Яахаараа, харин ч би шалсаар байгаад аваад ирдэг байж. Тэгсэн бол сайн хүнтэй учраад найз залуутай болох ч юм билүү, хэн мэдлээ. Хайран сайхан боломж" хэмээн худал санаа алдахад тэр над руу сонин харсаар л байв.

Жэй "Юу! Яахаараа Нами өөр найз залуутай болдог юм?"

Би "Юу юу гэж, тэгээд ямар нөхөртэй бололтой нь биш дээ. Гэхдээ энэ хүмүүс ийм царайлаг байхад нөхөр нь болсон ч яахав дээ ер нь. Харин ч би царайлаг хүргэнтэй болох нь" үнэхээр чихэндээ итгээгүй байдалта Жэй "Арай ч дээ! Хажууд нь ийм сайхан залуу байсаар байхад!" Яахав, царайлаг гэдэг нь үнэн л дээ. "Тэгээд чи ямар манай хүргэн үү, айн"

Бид хоёрыг ийн хэлэлцэх ч биш, хэрэлдэх ч биш хоёрын хооронд ярилцаж байтал нэг хөвгүүн хүрч ирэв.

"Сайн уу?" гэхэд нь бид хоёр хоёул зэрэг түүн рүү харахад бүдэг ягаан, саарал ч юм шиг өнгийн үстэй өндөр хөвгүүн зогсож байлаа.

Heart MaidWhere stories live. Discover now