Kang Seolhee's POV
- Тийм гээд байхад даа! Тэгвэл болих л үгүй юу.
Жэй, Нами хоёрын төвөгтэй харилцаанаас болж толгой гашилж гүйцэх нь. Нэг нэгнээ мэдсээр байж л эцсээ хүртэл гүрийх гээд байгаа бололтойдог энэ янзаараа.
- Ямартай ч Солонгос хэлнийхээ бие даалтыг хийсэн хүн байна уу?
Сонү бид хоёрын голоор орж ирсээр гараа ийш тийш савчуулан явсаар асуув.Нами хажуунаас хэнэггүй гэгч нь юу өгсөн талаар асуух нь тэр.
- Өөрийн мэдрэмжийг илэрхийлсэн сэтгэлийн үгс ч билүү нэг тийм юм л байсан санагдаж байна.
- Би хийчихсээн. Цагаасаа эрт өгвөл оноо нэмдэг юм болов уу?
Сая л нээрээ хийгээд дуусгасанаа санаад багахан баярлах шиг.
"Тийм юм бодох зав ч алга. Ядаж байхад бүх л хичээл дээр баахан бие даалт өгөөд эхэлснийг хэлэх үү, ёстой нэг" Сонхүн хаанаас ч юм гэнэт гарч ирэн миний алхаанд тааруулан бидэнтэй нэгдлээ.
Сонү, Нами хоёртой толгой дохин мэндлээд цааш сургуулийн зүг алхацгаалаа.
Аль дээр Сонхүнд "Би өөрийнхөө найзуудад их харам хүн шүү" гээд зүгээр л тоглоомоор хэлсэн байтал үнэхээр л тэр нөгөө хоёртой тийм ч дотно байдаггүй гээч.
Гэхдээ энэ сургуульдаа ирээд олон сайн найзуудтай болж байгаа минь үнэхээр аз гэмээр. Би өөрөө ч яаж тэдэн шиг сайн найзуудтай болсноо гайхдаг юм.—
- Хисын аа, ингэхэд Сүён яагаад ер хичээлдээ ирэхгүй байгаа юм?
Сүүлийн 3 долоо хоног хичээлдээ ирэхгүй багш нар ч чимээгүй байгаад байсанд үнэхээр л би гайхаж байсан юм.
- Би яаж мэдэх билээ, дахиад л чөлөө аваад гадуур дотуур зугаалж яваа биз.
Тэр миний асуултанд их л дурамжхан байсан тул энэ сэдвийг ингээд хаахаар болж долоо хоногийн өмнөөс л сэтгэл гэгэлзүүлсэн байсан зүйлээ ярилцахаар шийдэв.
- Нээрээ тийм! Бараг долоо ч хүрэхгүй хоногийн дараа сургуулийн аялал болох юм байна. Догдлоод байх чинь ээ. Чи юм аа бэлдсэн үү?
Цайны цаг байхад л түүнийг ном уншсаар байгаад байхаар нь номыг тас хийтэл нь хаагаад бараг л орилчихов.
- Харин л дээ, одоо Жэюүн, Сонхүн хоёр ирж байгаа тэгэхээр л болъё.
Над руу харсан ч үгүй хэлчхээд буцаад номоо уншаад эхлэх нь тэр.
YOU ARE READING
Heart Maid
FanfictionБид өвддөг, гэсэн ч хайрласаар л эцэс сүүлд нь аз таарч хэн нэгнээр хайрлуулж чаддаг нь сайн хэрэг шүү. [COMPLETED]