10 | Penguinz

791 79 27
                                    

Kang Seolhee's POV

"Хөөе Жэй! Халууцаж үхлээ. Тавь даа! Хөөе Пак Жунсон гуай" байдгаараа орилон энэ бүгчим байдлаас гарахыг хичээнэ. Албаар надаас өшөөгөө авж байгаа юм байна л даа.
Жэй инээсээр нүдээ нухаад, арай гэж нээн "Яасан бэ? Би ерөөсөө уурлаагүй шүү"

"Би яг бүгчимдөөд үхлээ энд" гэхэд Жэй инээсээр л байлаа. Хэсэг тэгж байж байгаад тэвэрчихсэн байсан гараа холдуулаад "Чи яг намайг ингээд л байсан" гээд босоод явчхав.

Жэй гал тогооны өрөөнөөс орилоод "Хурдан бос оо, би хоол бэлдчихье. Тэгээд хоёулаа гарцгаая"

Би ч гаръя гэдэг үгэнд нь л сэргэж гялс босож өөрт эвтэйхэн биеийн тамирын хослол өмсөөд нүүрээ угааж, үсээ самнаад доош буулаа. Жэй намайг харчхаад ширээ дохиод "Юу өмсчхөө вэ? Оцон шувуу шиг л харагдаж байна. Намхан юм байж"

Би түүний дух руу нь хүчтэйхэн няслаад "Үглээд байлгүй хурдал. Хурдан гаръя. Тэглээ ч би намхан биш!"

Жэй духаа илээд "Яасан чанга юм бэ эмэгтэй хүүхэд байж. Чи 160см ч хүрэхгүй биз дээ?" гэвэл би нүүрээ үрчийлгэн байж "Хүрэхээр барах уу даа" гэхэд тэр мушилзаад, зүгээр л толгойгоо дохиод өнгөрөв.

Гадаа цаг агаар үнэхээр гоё байгаа ч Жэйд таксинд сууя гэтэл заавал алхаж явна гээд хаашаа ч юм явж байна.

"Хөөш! Жунсон гуай би ядарч үхлээ"

Жэй "За одоохон доо, тэвчээргүй гэдэг нь" гээд нэг мэдсэн парк дээр ирчихсэн байлаа.

Би гайхан "Нээрээ парк чинь энд байдаг билүү?" гэхэд намайг шоолж инээгээд "Хүн чамайг л баярлуулах гээд байхад" гэчхээд амандаа юу ч юм бувтнав. Би юм хэлсэн эсэхийг асуухад толгой сэгсрээд "Өө тэнд байна" гээд харсан зүг рүүгээ намайг дагуулаад гүйх нь тэр. Юу болоод тэгж сүртэй гүйгээд байсан байна аа гэтэл үнэхээр л төсөөлшгүй хүн юм даа Пак Жунсон! Тэр Хисын, Сонхүн, Жэюүн, Сонү, Нами гээд бүгдийг нь дуудчихаж. Тэгтэл миний байгаа царайг.

Би худлаа инээгээд Жэй рүү ойртон шүдээ зуун "Чи тэдэнтэй уулзана гэж хэлэхгүй яасан юм. Намайг ямар байгааг хараач"

Жэй "Чамайг би хувцсаа соль гэж хэлсэн байх аа, миний лав буруу биш шүү"

Уурласаар түүнээс холдон Сонү, Нами хоёр дээр очоод "Надад уулзана гэж хэлэхгүй яасан юм" гэхэд Нами "Жэй хэлчихсэн л гэсэн шд" харин Сонү хажуунаас чанга чанга инээгээд "Чи яг оцон шувуу шиг харагдаж байна"

Heart MaidWhere stories live. Discover now