03 | Sweet

986 98 8
                                    

Author's POV

"Би ч бас ганцаараа амьдарч үзэхийг мөрөөддөг л юм" Гурван найз өнөөдөр хамтдаа сургууль руугаа явахаар болж Солхигын гэрээс гараад явж байгаа нь энэ билээ. Нами Сонүг шоолж инээгээд "Нас биед хүрчихвэл ганцаараа амьдрахад асуудал байхгүй шдээ. Мөрөөдөл гэнэ шүү"

Сонү түүнийг тоолгүй цүнхээ ухаж байгаад дотроос нь ууттай юм гаргаж ирээд "Самар идэх үү?" гэхэд Солхи "Ямар самар юм?"

Нами "Газрын самар. Наадах чинь самар идвэл ухаантай болно гээд өглөө бүр иддэг юм. Гэсэн ч одоог хүртэл ухаантай болоод байсан юм алга л байна" гээд бас л түүнийг шоолох аястай хэллээ.

Солхи инээгээд "Би газрын самарны харшилтай болохоор та хоёр ид дээ" хариуд нь Сонү дагзаа маажаад "Тэгвэл маргаашнаас өөр самар л идэж байя" гээд хөөрхнөөр инээв.

Хичээлийн цаг дундаа орж байхад ангийн багш нь орж ирэн тэдэнд хэлэх сайн, муу хоёр мэдээ байгаа гэдгээ дуулгалаа.
Багш "Та нарын мэдэж байгаачлан 10 сард бид зугаалгаар явдаг ч энэ жил сургуулийн дотоод ажлаас болоод хэсэг хугацаанд хойшлон 11 сарын дундуур эсвэл сүүлээр явахаар болсон" гэхэд хүүхдүүд бүгд л дургүйцэж байгаа бололтой уулга алдацгаана.

Багш нь дахин тэднийг чимээгүй байхыг сануулаад "Муу мэдээ нь энэ. Харин сайн мэдээ нь 11 сарын сүүлээр болох зугаалгын хугацааг уртасгаж 4 шөнө 3 өдөр болгосон байгаа" гэхэд бас л ангийн хүүхдүүд түрүүнийхээсээ ч илүү чанга дуугаар энэ санааг нь дэмжих аятай янз янз авиа гаргацгаах аж.

Завсарлагааны цаг учир хамт сууж байсан Сонү, Нами, Солхи гурав ч бас тэр дунд нь хамтдаа энэхүү мэдээнд таатай хандаж байгаа харагдлаа.
Сонү "Хөөх! Тэгвэл ч ёстой янзтай юм болох нь дээ"

Нами "Харин тийм ээ! Хурдан л 11 сар болоосой. Өөр ангийн царайлаг хөвгүүд ч бас байгаа даа" гэхэд Сонү түүнийг зөөлөн цохих аядаад "Энэ ийм л юм бодно доо"
_______________________________

"Сун Нами сүүлийн цагуудад чөлөөтэй гэж ирц өгөөрэй" гээд багш гараад явчихав.

Сонү "Чи хаачих гэж байгаа юм?" гэхэд Нами хариуд нь ярзайгаад "Шүдний эмнэлэг. Цаг авчихсан юм аа"

Солхи "Өмнөөс чинь айчихлаа"

Нами "Харин тийм ээ. Тийм ч их битгий өвдөөсэй гээд л залбираад байж байгаарай та хоёр" гээд инээчхээд ангиас гаран явлаа.

"Нами байхгүй байсан чинь уйтгартай байна шүү" Сонү хоолоороо тоглонгоо ийн хэлэх аж. Тэд Солхиг ирсэн эхний өдөр суусан газраа өнөөдөр ч бас суусан байх аж.  Орж ирэхдээ тэднийг ажигласан хэсэг сурагчдын ихэнх нь хараад л өнгөрсөн бол зарим нэг нь амандаа үглэж харин нэг нь аль хэдийн тэднийг зүглэсэн байлаа.

Heart MaidWhere stories live. Discover now