19 | Noona

734 67 12
                                    

Kang Seolhee's POV

"Хөөх! Вони, чи энд юу хийж яваа юм бэ?" эртний танилтайгаа сургуулийн аялал дээрээ таарсандаа үнэхээр гайхан хурдхан түүн дээр гүйж очсон минь энэ.

Тэр ч мөн намайг хараад гайхсан нь тодорхой "Эгч ээ, та ч бас манай сургуульд сурдаг байсан хэрэг үү?" муурынх шиг хөөрхөн нүдээ томруулсаар ийн асуулаа.

"Гайхалтай! Уулзаагүй их уджээ" гэсээр дадал болсноороо түүний хацарнаас хөнгөхөөн чимхээд авав.

Бид хамтдаа зоогийн газар луу орж би ч бусдыгаа хайх гэсэнгүй, өнгөрсөн хугацаанд түүний юу хийж байсан талаар ярилцахыг хүссэн юм.

"Тэгээд сонин сайхан юу байна? Жилийн хугацаанд их өндөр болоод, царайлаг ч болчихож"

Тэрээр ичингүйрэн инээсээр "Бид сайн байгаа, харин та аав ээж чинь байхгүй үедээ яажшуухан байна даа?"

"Яахав дээ, байдаг шигээ л. Энэ сургуульд ирээд харин жинхэнэ юм юм үзэж байна" гээд инээд алдахад хэн нэгэн мөрөнд ммнь хүрэх шиг болж хажуу тийш харвал Сонхүн долоовор хуруугаа гозойлгочихсон эргэж харахад минь хуруу нь хацарт хүрэх аж.

Сонхүн "Ёстой эгдүүтэй хацартай шүү, манай Сол" гээд хоолоо барьсаар бидэнтэй нэгдэн Жонвоныг ч бас таньдаг болохоо хэлэв.

Жонвон "Ах та ч бас эгчтэй найз байжээ. Түүнд тань шиг найз байгаа нь ашгүй дээ" гэсээр дахиад л хөөрхнөөр инээмсэглэх нь хэний ч нүдийг булаам.

"Вони, ингэж хөөрхөн инээгээд байхаар чинь охид яах болж байна аа, охидыг ч араасаа гүйлгэдэг байх даа" түүнийг өөрийн эрхгүй өхөөрдөх хүсэл төрөөд байдаг нь хачин шүү.

Сонхүн "Та хоёр нэгнээ яаж мэддэг юм?"

"Бүтэн жилийн турш хөршүүд байж, эцэг эх маань ч дотно болохоор байнга гэрээрээ орж гарсаар байгаад эгч дүүсээс өөрцгүй болчихсон" хэмээгээд хуучны үеэ санахад үнэхээр дотно мэдрэмж төрөх аж.

Нами "Би үнэхээр чамайг гайхах юм. Яаж чам шиг ийм царайлаг танилын хүрээлэлтэй болох вэ? Одоо бүр манай доод ангийн од хүү Жонвон гараад ирдэг"

"Хэтрүүлэхээ больж үз. Чиний дэргэд Пак Жунсон гээд их сайхан залуу байна. Харин надад байна уу?"

Нами "Тэр залуу чинь чамд өдөр бүр хоол хийж өгдөг биз дээ?"

"Ингэхэд чи арай намайг хардаад байгаа юм биш биз дээ? Ойрд их л ууртай яваад байх юм. Юу болоов?" Тэр үнэхээр л ойрын өдрүүдэд учир нь ойлгогдохооргүй байгаа нь үнэн билээ. "Юу болоо вэ? Нуулгүй хэл л дээ"

Heart MaidWhere stories live. Discover now