Ээж " Ачаагаа бэлсэн үү? Юүми??" цаг үргэлж хөл хөөртэй цоглог байдаг ээж минь надаас асуусаар өрөөнд минь орж ирлээ.
Ээж " Чамайгаа маш их санах байх даа хонгор минь" гэсээр намайг тэврэн авав.
Би " Би ч бас таныгаа санах болноо ээжээ."
Би ердийнхөөрөө л аажуухан хэлсээр ээжийнхээ тэвэрт уусах гэж оролдоно.
Жинсог ах " За охидоо бид хоцрох нь" гэж сануулах үед л бид нэг нэгнээсээ холдов.
Жинсог ах бол ээжийн минь шинэ найз залуу, миний хойд аав.. Тэд хамтдаа амьдраад гурван жилийг ардаа үдсэн.
Жинсог ах бол кино зохиол дээр гардаг шиг дарангуйлагч биш шүү! Тэр бол маш сайн хүн ээжид минь ч их хайртай.
Жинсог ах " Юүмигээ их санах байхдаа" гэсээр үе үе эргэж харна. Тэр жолоо барьж байгаа юм л даа.
Ээж минь намайг өсгөх гэж өөрийгөө хангалттай зольсон гэж би боддог. Одоо харин түүний минь жаргах цаг иржээ.
Сайхан хайртай учирч дэлхийгээр аялахаар төлөвлөн намайг төрсөн аав дээр минь үлдээхээр болсон юм.
Бид явсаар автобусны буудал дээр хүрч ирлээ.
Жинсог ах машинаасаа ачааг минь зөөж буулгах бол ээж минь энэ бүх хугацаанд гарнаас минь атган зогсох ажээ.Би " Та хоёрт амжилт хүсье. Сайхан аялаарай." гээд тэдэнд дулаан тэврэлт бэлэглэв.
Ээж " Ямар нэг зүйл болвол ээж дээ заавал хэлээрэй! Ойлгосон уу?"
Би " Тэгэлгүй яахав."Жинсог ах " Байнга холбоотой байгаарай. Сонин сайхнаа үргэлж хуваалцаарай."
Би " Мэдээж"Би ч автобусны цонхоор тэдэн рүү далласаар автобус хөдлөв.
Одоо очиж байгаа газар минь нилээд хол зайтай бас их бөглүү арал дээр байрладаг жижиг хот юм л даа. Тийшээ их удаан явж байж хүрдэг.
Автобус маань Сөүлээс гарч боомтод хүрээд далай дээргүүр хөлөг онгоцоор хэдэн цаг явж буугаад дахиад цаашаа автобусаар явж бүүр шөнө дунд болох үед л хүрч очив.
Ачаагаа чирсээр автобуснаас буух үед аав аль хэдий нь ирсэн зогсож байлаа. Тэр над руу хүрч ирсээр гараас минь ачааг минь авав.
Аав " Удаан уулзсангүй. Их том болсон байна шүү." гээд эв хавгүй инээмсэглэнэ.
Би ер нь аавтайгаа их адилхан төрлийн хүн л дээ. Хэр барагтай их юм ярьж чалчаад байдаггүй, тайван бас их эв хавгүй. Энэ зангаараа бол аавыгаа өвчсөн мэт дуурайсан.
ВИ ЧИТАЄТЕ
🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺
WerewolfЭнэ бол жирийнээс жирийн, энгийнээс ч энгийн гэдгээс алхам ч зөрөхөөргүй миний хэрхэн ээдрээтэй мөн уран зөгнөлт амьдрал руу татагдан орж альфад дурласан түүх юм. "Миний альфа.." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд яма...