Хоолой арган толгой өвдсөөр нүдээ арай хийн нээгээд нарны гэрэлд нүдээ дасгахаар хэд хэд анивчив.
Гэрэлд нүдээ дасган дээш өндийх үед намайг танил бус өрөө угтаж авсан юм.
Ногоон өнгийн ханатай дунджийн хэмжээтэй өрөө бор тавилгуудаар хүрээлүүлсэн байх ба өрөөнд байх том цонхоор нарны гэрэл шууд тусаж өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэх аж.
Би босож алхсаар цонхны урд ирэн зогсох үед үл мэдэх ой нүдний минь өмнө зурайна.
Дэндүү үзэмж гоо ногоон ой...
Энэ зураглал сэтгэлийг минь дээрдүүлэх аядсан хэдий ч хоромын дотор айдас бүх биеийг минь чичрүүлэв.
Би яг одоо танихгүй газарт байна. Тэр тусмаа намайг ашиглаж Юнгиг зовоохоор төлөвлөж буй хүмүүсийн гарт...
Айсандаа болоод чичрэх биеэ гараараа ороон зогссон намайг хаалганы түгжээ онгойх дуу цочоож орхилоо.
Би эргэж харахыг ч хүссэнгүй..
- "Зугатах талаар бодож байна уу?" гэх үл таних эрэгтэйн хоолой ардаас минь цуурайтна.
Хариулт хэлэхгүй цонх ширтэн зогссон миний дэргэд өндөр залуу ирж зогсоод "Юнгигын ижил хэлгүй хэрэг үү?" гэсээр инээд алдах нь бөөлжис цутгам муухай санагдуулан би хөмсөг зангидлаа.
Би "Та нар юу хүсээд байгаа юм?" гэж ууртайгаар асуувал тэр инээмсэглээд "Аав минь танай сүргийн газар нутгийг хүсэж байгаа харин надад бол тэр сонин биш.." гэхэд нь юу гэх гээд байгааг нь тааж ядан өөдөөс нь муухай харав.
-"Би чамайг хүсэж байна." гэсээр хацраар минь гараа гүйлгэн нүд рүү минь цоо ширтэнэ.
Уур минь хүрсэндээ түүний гарыг чанга алгадан холдуулаад арагш нэг алхам ухран "Галзуу н*вш вэ?" гэж хараах үед түүний инээд чангараад "Хайрт ижилийг чинь хөнөөгөөд чамайг өөрийн болгоход оройтохгүй гэж бодож байна. Тэр үед чиний анхилам үнэр намайг л хүрээлж байх болно. Би чамайг өөрийн Луна болгоно." хэмээгээд гарч одлоо.
~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~
Минхёг их л баясгалантай царай гарган Юүмигийн байх өрөөнөөс гарч ирэхдээ Сүминтэй тааралдав.
Минхёг "Өө Сүмин~а сайн уу?" гэхэд Сүмин түүн рүү хачин хараад "Түүнийг яах бодолтой байна?" хэмээгээд өрөө рүү дохилоо.
Минхёг инээмсэглэсэн чигээрээ "Тэр миний Луна байх болно. Түүнээс өмнө эхлээд Юнгиг зохицуулах хэрэгтэй. Нээрээ чиний хэлснээр тэр их сайхан үнэртэй юм байна лээ.."
ВИ ЧИТАЄТЕ
🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺
WerewolfЭнэ бол жирийнээс жирийн, энгийнээс ч энгийн гэдгээс алхам ч зөрөхөөргүй миний хэрхэн ээдрээтэй мөн уран зөгнөлт амьдрал руу татагдан орж альфад дурласан түүх юм. "Миний альфа.." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд яма...