Бяцхан бэлэг

252 21 0
                                    

Миний хайр яг л адал явдалт кино шиг...
Төсөөлөөгүй ертөнц минь намайг догдлол руу чиглүүлэн түүнээсээ огт мэдэрч үзээгүй хайр дурлал руу хөтөлж...
Хайр дурлал минь шунал хүслээр сүлэгдэн эцэст нь аз жаргал гэгчид зүрхийг минь даатгаж орхилоо..

Нойрыг минь сэргээж орхисон хайртай залуугийнхаа хацарт нь үнсээд дээш өндийлөө.

Би "Босцгооё! Анх удаа танайд хонож байж үд хүртэл унтаж болохгүй шдээ." гэж хэлэнгээ хувцасаа өмсөөд орноосоо босохоор завдах үед доогуураа өвдөлт мэдрэн ярвайв.

Юнги инээсээр дээш өндийгөөд "Чамайг үд хүртэл унтсан ч хэн ч юу ч гэж хэлэхгүй ээ. Тэгээд ч өвдөж байгаа биздээ?" хэмээн урьд шөнийн явдлыг сануулахад нь ичсэн дээ хацар минь ягаарна.

Би "Тэгсэн ч гэсэн эрт боссон нь дээр бас чи намайг шоолоод байгаа юм уу?" гээд хошуугаа унжуулан хөмсөг зангидахад Юнги гараас минь татан дэргэдээ хэвтүүлээд "Юу гэж чамайгаа шоолох юм бэ? Хайр татам миний Луна" гээд ягаарсан чигээрээ байх хацарт минь дулаан гараа наана.

Энэ янзаараа бид хоёр хэсэг эрхлээд доош буун өглөөний цайгаа түүний ээж бас Сүминтэй хамт уучихаад манай гэр рүү хөдөллөө.

Хэдий бага зэрэг өвдөж байгаа ч тэвчиж болохоор байсан тул би зүгээр мэт царайлан явна.

Гэрийн минь гадаа ирэх үед Юнги "Орж амар даа.. маргааш сургууль дээр уулзъя." гэж хэлэн уруулыг минь үнсээд явж одов.

Жаргалтай байгаагаа өөрөөр яаж илэрхийлэхээ мэдэхгүй тул зүгээр л нүүр дүүрэн инээмсэглэн гэртээ орлоо.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

- "Сайн яваад ирэв үү Сүмин?"

Сүмин "Тиймээ альфа.. сайн яваад ирлээ." гээд толгой бөхийгөөд хөгшин эрийн өөдөөс харсан хүрэн буйдан дээр суухад тэр "Чамайг овоо мэдээлэл цуглуулж ирсэн гэж найдаж байна." хэмээн ёжтой инээмсэглэл тодрууллаа.

Сүмин "Тиймээ.. таны хүссэнээр цагаан соёо сүргийн сарны ёслолд очоод ирсэн. Юнги Лунатай болсон байна лээ. Мэдээж энгийн хүн.." гээд муухай царайлав. 

-"Чи одоо ч түүний талд байх даа итгэлтэй байна уу? Тэр хэдийнээ ижилээ олчихсон юм чинь чамайг тоохгүй байгаа биз дээ?" гэсээр өрөөгөөр нэг түүний муухай инээд хадлаа.

Сүмин бүр ч муухай царайлан "Таны зөв. Би түүнд боломж олгож байхад тэр тоосонгүй." гэж шүд зуун хэлэв.

🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺Where stories live. Discover now