Энгийн хүн...

268 28 1
                                    

Жонгүг "Нүүна та чоно юм биш үү?" гэж алаг нүдээ бүлтэлзүүлэн асуусан асуултанд нь би ч бас гайхаад "Би юу гэж чоно байх билээ дээ.."

Жин "Чи жинхнээсээ сонсож байвал миний хэлснийг дагаад хэлдээ. 'Юнги бол өвөө' гэж хэл.." гэж хэлэхийг сонсон гайхаж харвал түүний уруул хөдлөхгүй байх нь тэр..

Би "Юнги бол өвөө" гэж хэлэхэд тэнд байсан залуус инээлдэх бол Юнги Жин рүү муухай хараад "Битгий тоглоод бай!" гэж хэлсээр гараас минь атгахад би тэднийг тойруулж хараад "Юу болоод байгаа талаар жоохон ч гэсэн тайлбарлаад өгөх хүн байна уу?"

Намжүүн "Чи сая бидний дотоод холбоог сонсдог болчихсон. Энгийн хүн ингэж байсан талаар үнэхээр л мэдэхгүй юм байна. Магадгүй чи их онцгой байх."

Юнги "Онцгой гэдэг үг ч багадах хэмжээнд гэж хэлмээр байна. Тэр ганц биднийг сонсоод зогсохгүй зүүдэн амьтай.. анх тэр л намайг хайж зүүдэнд минь орж ирж байсан юм."

Би хэсэг бодолхийлэн суугаад "Гэхдээ... Энгийн хүн ингэж чаддаг юм уу?" гэж асуувал Жимин ардаас "Та Луна болох болохоор л чадаж байгаа байх.. Мин эгч ч бас тэгж чаддаг. Харин зүүдэн амины тухай түүнээс очиж асуух хэрэгтэй байх."

Юнги "Тиймээ ээжээс асууя. Гэхдээ л чи минь онцгой" гэж хэлэн гарыг минь үнслээ.

Хусог "Тэгээд сарны ёслолд оролцох тухай юу гэж бодож байна даа?"

Би "Надад бол асуудал байхгүй л дээ. Би ч бас сарны ёслол ямар болдог талаар зөндөө сонирхож байна. Харин-.." гээд дуугай болох үед Юнги "Зүгээр дээ. Манай сүрэг чамайг дуртайяа хүлээж авна" хэмээн яг л бодлыг минь уншсан мэт хэлж орхилоо.

Хариуд нь би зүгээр л инээмсэглэн толгой дохисон юм.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Өнөөдөр бол хүсэн хүлээсэн арван тавны өдөр...

Гэвч энэ сард хичээл ороогүй амралтын өдөр байж таарсан юм.

Аав "Би хотоос гарах яаралтай ажилтай болсон. Маргааш даа ирж ч магадгүй. Гадагшаа гарч болохгүй шүү, танихгүй хүн ирвэл хаалгаа битгий тайлаарай, хаалга цонхоо сайн хааж түгжээд унтаарай" гээд худалч хүнд бараг буу авч үлд гэчихсэнгүй.

Аав "Би ер нь чамд бу-" гэхэд нь би үгийг нь таслаад "Ааваа би жоохон хүүхэд биш шүү дээ. Ганц шөнө ганцаараа хонож дөнгөх байх тэгээд таны үгэнд сайн ороод байж байх болохоор санаа битгий зов." гээд бараг л түүнийг хөөж гаргах нь холгүй юм болов.

🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺Where stories live. Discover now