Та чоно юм биш үү??

274 22 1
                                    

Сургуулийн цайны газарт бүгд хамт суух ба хос хоёр л бүхний харцыг булаан наалдаж суужээ.
Юнги түүний хүзүүн дээр нь үнсээд чихэнд нь хайртай гэж шивнэв.

Юүми инээд алдаад "Би чамайг үнсэнээ."

Юнги "Хаана?"
Юүми "Эхлээд энд" гэж хэлээд зүүн хацар дээр нь үнсээд "дараа нь энд" хэмээгээд баруун хацарт нь үнсэв.

Юнги түүний үйлдэл бүрийг нь хайрлан ширтээд "Дараа нь?" гэж асуухад Юүми инээмсэглээд түүнд ойртон "нүдээ ань" гэхэд Юнги дуртай нь аргагүй нүдээ анин үнсэлтээ хүлээнэ.

Гэвч Юүмигийн уруул түүний уруул дээр биш эрүүн дээр нь буусанд Юнги нүдээ хурдан нээгээд хайртыгаа татаж аван өвөр дээрээ суулгахад Юүми инээсээр түүний хүзүүгээр тэвэрлээ.

Юнги "Одоо би чамайг үнсэнэ."

Юүми "Хаана?" гэхэд Юнги түүний нүүрний инч бүрийг нь үнсээд хамгийн сүүлд уруул дээр нь шунаглан үнсэв.

Тэднийг харсан залуус "Ёоо болилдоо ганц бие мань мэтэд хэцүү байна шдээ." хэмээн гомдоллоно. 

Жин "Боль боль та нар бид л нэг үерхдэг гээд гайхуулж байгаа юм шиг юм л бол хошуу амаа холбоод суучих юм." гээд халбагаа ширээ рүү шидээд элгээ тэврэв.

Намжүүн "Юнги чи хэзээ ийм нялуун байсан юм бэ?" гээд ногторлоо.

Юнги "Та нар ч гэсэн хайртай хүнтэйгээ учраа олчихвол ингээд л сууна за юу!" гэхэд нь би гайхаж хараад "юу" гэх шиг нүдээ томсговол тэр тэдэн рүү хальт толгой дохилоо.

Би ч залуус руу харвал тэд охид руу харц шидлэн байна.

Энд юу болоод байгааг гадарласан би жуумалзан инээгээд урдах хоолноосоо савхдан Юнгид өглөө.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хичээл тарсан хойно би охидтой хамт гадуур гарахаар төлөвлөсөн юм. Бид ч нэг кафед хамт суугаад яриа өрнүүлцгээв.

Би тэднийг тойруулан хараад "Аливээ та нар юу болоод байгааг хэлэхгүй хэрэг үү? Би харсан шүү!"

Жина "Ю-юу харсан гэж?"

Би "Жимин чам руу их л учиртай ширтээд байсан! Бас Жин Жүён хоёр! Хэсү чи бас Жонгүгтай... би буруу хараагүй тийм биз?"

Жүён "Яахав.. нэг тиймэрхүү юм болоод байгаа л даа гэхдээ үнэндээ үгээр яаж тайлбарлахаа сайн мэдэхгүй байна."

Би "Ммм... харахаар л хамаг зүйл булингартаад зөвхөн нөгөө хүн чинь л харагдаад байгаа биз? Зүрх чинь цээжнээсээ сугарах шахаад л... би зөв ярьж байна уу?"

🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺Where stories live. Discover now