Би орой нь гэртээ ирээд өнөөх худалдаж авсан номоо судлахаар суусан юм. Магадгүй миний толгойг тарчилгаж байгаа өнөөх хариултгүй асуултуудын ядаж нэгэнд нь ч болов хариулт олж өгөх болов уу? Хэмээн найдав.
Би уран зөгнөлд итгэдэггүй ч яах аргагүй миний мэдэхгүй нэг зүйл энд өрнөөд байгааг гадарлаад байна.
Тэргэл сар...
Хамаг бүхнээ ил гаргасан бүтэн саран хамгийн том нууцыг ардаа агуулдаг юм шиг...
Надаас нуугдсан тэр үнэн яг л энэ сарны цаана байх харанхуй тал шиг мэдрэгдэнэ.
¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤
Ширээний гэрэлд номоо дэлгэн хамгийн эхний хуудсыг сөхлөө.
《Хүн-чононууд》
Тэд хүнтэй адил төрх, шинж чанартай боловч хүнээс эрс ялгарах онцгой чадвар болон мэдрэхүйтэй байдаг.
1. Сонсох чадвар- тэд энгийн хүнээс хол илүү сонсох чадвартай байдаг ба өөрөөсөө 1км радиус доторх дуу чимээг бүгдийг нь сонсож чаддаг.
2. Тэдний бие хүний биеийн дундаж температураас хэдэн градус илүү дулаан байдаг. Энгийн хүний бие 36.5°-37° дулаан байдаг бол тэд 37°-39° дулаан байдаг.
3. Тэд маш үнэрч. 5 метр квадрат талбайд 3000 үнэрийг ялгаж үнэрлэж чаддаг.
Хэтэрхий тодорхой гэгч нь бүгдийг тод томруунаар тайлбарласан энэ ном надад итгэхэд бэрх санагдаж байв.
Огт байдаггүй зүйлийн талаар үнэн юм шиг дэлгэн бичсэн энэ хүн энэ номоороо ашиг олж чадаагүй нь мэдээж хэдий ч үнэн гэх баталгаагүй зүйлээ дэндүү мэрийж бичжээ.
Би зохиолчийн нэрийг харахаар номын арын хуудсыг шалгасан боловч ганц ч нэр байсангүй.
Цааш нь үргэлжлүүлэн уншвал:
Тэдний онцгой төрлийг хараал гэж үзэх нь байдаг ч Саран авхайн хайр хишгээр тэднийг байгаль болон хүмүүсийг хамгаал гэж бэлэглэсэн онцгой бэлэг гэх яриа ч мөн их байдаг.
Энэ хэсгийг уншаад надад магадгүй тэд өөрсдөд нь өгсөн онцгой бэлгэнд талархаж сар бүтэн мандсан шөнө ёслол хийдэг байх гэх бодол төрөв.
Гэхдээ би одоо ч энэ ном худлаа гэж бодож байна.
Хүн-чононууд энгийн чононоос хавь илүү өндөр байдаг ба баавгай мэт том харагддаг.
ВИ ЧИТАЄТЕ
🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺
Про оборотнейЭнэ бол жирийнээс жирийн, энгийнээс ч энгийн гэдгээс алхам ч зөрөхөөргүй миний хэрхэн ээдрээтэй мөн уран зөгнөлт амьдрал руу татагдан орж альфад дурласан түүх юм. "Миний альфа.." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд яма...