Төлөвлөгөө эхэлсэн..

242 18 0
                                    

Сүүлийн хэдэн хоног хүн бүр л завгүйн дээр аюулгүй байдалдаа маш их анхаарал хандуулж эхэлсэн юм.

Бяцхан хотод минь аюул занал салхинд туугдан ирэв үү? гэлтэй ойрын хугацаанд уулнаас хүмүүс алга болж удалгүй хэд хэдэн цогцос ч олдоод амжжээ.

Энэ хотын аюулгүй байдлыг хангах үүрэг хүлээсэн цагдаа болох аав минь хэргийн ардаас мөшгиж тун ч завгүй ажиллана.

Харин хүний нүднээс далдуур бусдыг хамгаалдаг найз залуу минь тайлбар өгөх завгүй байгаа.....

Бүр хичээлээс ч чөлөө авчихсан...

Би "Өнөөдөр бас л оройтох уу?" гэж асуунгаа үүдэнд дүрэмт хувцасаа янзлан зогсох аав руугаа санаа зовинонгуй ширтэхэд тэр өөдөөс минь дөлгөөн инээмсэглээд "Харамсалтай нь тиймээ.. ирэхгүй байж ч магадгүй болохоор миний охин гэртээ эртхэн ирээрэй! Бас хаалга үүдээ сайн цоожлоорой! Миний өгсөн нулимс асгаруулагч, цахилгаан бороохой байгаа биздээ?"

Би толгой дохиод "Би зүгээрээ. Харин та л болгоомжтой байх хэрэгтэй шүү!! Бас... хэргийн учир олдоогүй л байна уу?"

Аав "Бид үүнийг баавгай эсвэл зэрлэг чоно гэж бодож байгаа.. найзууддаа гадуур хамаагүй явах хэрэггүй ойгоос хол бай! гэж сануулаарай" хэмээхэд нь би толгой дохилоо.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Хичээлдээ ирэх үед бүгд л ойгоос олдсон хүмүүсийн талаар ярицгааж байлаа. Тэдний айж байгаа нь нүдэнд нь илхэн харагдана.

Залуус өнөөдөр ч бас хичээлдээ ирээгүй байв...

Жүён их л баргар царайтай намайг угтах бөгөөд "Чи залуусаас сураг дуулсан уу?" гэж асууна.

Би толгойгоо зөөлөн сэгсрээд "Үгүй ээ.. одоохон доо тэд ямар нэг юм дуулгаагүй л байна. Гэхдээ зүгээр байгаа гэдэгт нь итгэлтэй байна. Тэд бидний мэдэхээс ч хүчирхэг шүү дээ." гэж хэлээд түүнд дэм өгөх гэсэндээ инээмсэглэлээ.

Жина, Хэсү хоёр ч бас санаа нь зовж байгаа нь илт...

Энэ өдөр нэг л тавгүй дээрээс нь санаа зовинол дүүрэн өрнөж хичээл ч тарлаа.

Гэртээ ирэх үед аав над руу залгаад оройтохоо хэлсэн бөгөөд би ч хаалга үүдээ цоожилж хоол хийж идчихээд хичээлээ хийн өрөөндөө сууна.

Хэдий хичээлдээ анхаарлаа хандуулахаар хичээж байгаа ч гэсэн ухаан санаа минь өөр газарт явах мэт л төвлөрч өгөхгүй байлаа.

🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺Where stories live. Discover now