Нандин..

265 21 0
                                    

-"Юу? Бяцхан Юнги ижилтэй болсон гэсэн үү?" гэж нүүрэндээ олон сорвитой, хөгшин боловч их л зальтай царайтай хүн мушилзан хэлвэл түүнд мэдээ хүргэж ирсэн залуу толгой бөхийгөөд "Тиймээ альфа.. Түүний ижилийг их онцгой нэгэн гэж хэлсэн."

Өнөөх хөгшин улам л баясгалантай нөгөөтэйгүүр ёжилсон царай гаргасаар "Сонирхолтой юм... Цагаан соёо сүргийн бяцхан альфа амрагтай болсон байх гэж... Би хөгшрөөд байна уу?" гэсээр инээгээд хажуудаа суух өндөр өв тэгш царайтай залууд хандаж хэлвэл өнөөх нь "Аав та хөгширсөн юм биш сул дорой бэлтрэг л том болсон бололтой" гэсээр их л хүйтэн инээмсэглэнэ.

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

Сарны ёслол дууссан боловч сүрэг түүдэг галаа тойрон түүх домог хүүрнэж өөрсдийн түүхээ нэгэндээ дамжуулах мэт настанууд  нь залуустаа ярьж өгөхөөр сууцгаалаа.

Би ч тэдэнтэй нэгдэхээр болж Юнгигын дэргэд очин суухад тэр гараас минь хөтлөн босож зогсов.

Юнги "Та нартаа эхлээд танилцуулах хэрэгтэй байх. Энэ хүн бол миний ижил ирээдүйн Луна" гээд атгалцсан гараа дээш өргөхөд түүний гэнэтийн үйлдэлд багагүй цочирдсон би том нүдэлсээр түүдэг гал тойрон суусан хүмүүс рүү харан бөхийн мэндэллээ.

Би "Намайг Ий Юүми гэдэг. Та бүхэнтэй танилцах таатай байна." гэхэд тэд их л баяртай байгаа бололтой "тавтай морил", "бидэнд ч гэсэн таатай байна.", "Жонгүгт яаж тусалсан талаар чинь сонссон баярлалаа." гэх мэтээр надтай зөрүүлэн мэндэлнэ.

Би ч тэдний халуун дотно үгсэд баярлаад буцаад доош суулаа.

Юнги "Санаа зовох хэрэггүй гэж зөв хэлсэн байгаа биз дээ" гэхэд нь би инээмсэглэн толгой дохив.

Удалгүй биднийг дор бүрнээ чимээгүй болохыг сануулаад сүргийн хамгийн ахмад настан яриагаа эхлүүллээ.

Настан "Их дээр цагт хүн ард газар нутгаа булаацалдан тэмцэлдэж ой мод, уул ус, ургамал амьтан бүгд хомрогонд нь сүйдсэн хүндхэн цаг үе тохиосон юмсанж..." хэмээн үлгэр домог хүүрнэх мэт хүнгэнэсэн хоолойгоор яриагаа үргэлжлүүлэв.

Настан "Тэрхүү хэцүү цаг үед хайран сайхан газар нутаг, үзэсгэлэнт байгалаа хамгаалахыг хүссэн тосгоны эр бүтэн саран тэнгэрт мандсан шөнө саран авхайгаас чин сэтгэлээсээ хүсэн гуйжээ. 'Саран ижий минь хүслийг минь сонсооч... өвс ургамал халиуран ургадаг үзэсгэлэнт тал минь дайны цусанд будагдаж, ан амьтан дураараа сүрэглэдэг тансаг ой минь дайны галд сүйдлээ.. угаас заяасан үзэсгэлэнт нутгаа булаалдан тэмцэх тэднийг шийтгэж болгоох хүч чадлыг хайрлаач' хэмээн алга хавсран залбирч гэнэ. Гэтэл тэр үдэш тэнгэрт мандсан сар залуу эрийн чин хүслийг сонссон мэт хурц тодоор гэрэлтэн түүнийг болон тосгоныг нь тэр чигт нь чоно болгон хувиргажээ. Газар нутаг, байгаль эхээ гэх үнэн сэтгэлийнхээ шанд хэмжээлшгүй их хүчийг атгасан тэд дайсны цэргүүдийг хөөн зайлуулж энх тайван цаг эргэн ирж гэнэ. Гэтэл тэдний онцгой хүч чадал заримд нь галзуурлыг дуудсан мэт энгийн араатнаас ялгарахгүй авирлан эхлэх үед хаанаас ч юм гарч ирсэн энгийн бүсгүй онцгой увидасаараа бүхнийг эдгээж тэр олон хүнийг аварчээ. Тэргэл саран хүн боловч чоно болон хувирдаг тэдэнд өөрийнхөө тусгал болгон тэрхүү бүсгүйг илгээсэн гэж үзэж өнөөх бүсгүй тэдний Луна болсон юм."

🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺Where stories live. Discover now