Юнги "Сүмин!!"
Би "Энэ үнэн юм уу?" гэж итгэж ядан асуув.
Юнги "Үнэн ч гэсэн тийм зүйл болохгүй. Тиймээс энэ талаар битгий бод."
Сүмин "Юнги? Чи юу гэж ярьдаг байснаа мартчихсан юм уу? Ижил байна уу үгүй юу хамаагүйгээр надтай хамт сүргийг удирдана гэж чи хэлдэг байсан биздээ?" гэж их л харамссан гунигласан өнгө аясаар өгүүлэх бол залуус чимээгүйхэн гарч явцгаав.
Би ч юу яриад байгаа талаар нь ойлгосон ч илүүц хүн болохыг хүссэнгүй тул "Би түрүүлээд явж байя. Та хоёрт ярилцах зүйл байгаа бололтой" гэж хэлээд байшинг орхилоо.
Юнги "Бид хүүхэд байсан Сүмин! Тэр үед бид ижилтэйгээ уулзах үед юу болдгийг мэддэггүй байсан. Чи магадгүй өөрийн ижилтэйгээ уулзах болно. Тэгээд намайг ойлгох байх.."
Сүмин "Юнги?" гээд түүн рүү ойртоход Юнги толгой сэгсрэн хойшоо алхаад "Надад битгий ойрт би хайртай хүнээ дахиж өвтгөмөөргүй байна." гэж хэлэн өрөөг орхин гарлаа.
Байшингийн гадна:
Саяхан сонссон зүйлдээ итгэж ядан удаанаар ганц хоёр алхан явж байтал залуус намайг анзаарсан бололтой хүрч ирцгээв.
Тэхён "Юүми нүүна та яагаад гараад ирчих юм бэ?" гэсээр том нүдлэхэд бусад нь ч хариу хүлээн над руу харлаа.
Би ч зүгээр мэт инээмсэглээд "Зүгээр л тэр хоёрт ярилцах юм их байгаа юм шиг санагдаад л... Тэгээд гараад ирсэн юм." гээд өөр хэлчихмээр зүйл олдохгүй хуруу гараа оролдож байгаад "Нээрээ Сүмин та хэд их дотно байсан гэж Мин эгч хэлсэн.."
Намжүүн "Бидний багын найз байгаа юм. Дотно гэдгээс ч илүү байсан. Юнги тэр хоёр бүр ч.." гээд үгээ гүйцээж амжаагүй байхад нь Жин түүнийг хүчтэйхэн нудраад "Дэмий юм ярихаа боль!!" гэж хэллээ.
Би ч муухан инээмсэглээд "Би зүгээр дээ.."
Жин "Дотно байсан нь үнэн ч гэсэн Юнги тэр үед одоогынх шигээ ийм жаргалтай байсан гэж бодохгүй байна. Тэгээд ч бид чинь жоохон байсан ямар юмаараа ижил энэ тэр гэж мэдхэв дээ. Сүмин бол түүний хувьд сайн найзаас өөр хэн ч биш. Хэрвээ ямар нэг зүйлээр санаагаа чилээж байвал битгий гэж хэлмээр байна."
Хусог ч үг нэмэн "Жиний хэлдэг зөв шүү.. Юнги чамд ухаангүй хайртай.." гэснээ ард байх байшингийн зүг харж инээмсэглээд "Тээр хэлсэн шд. Тэр одоо бүр ухаангүй юм шиг чамд санаа нь зовсон царайтай байна." ингэж хэлэхэд нь би гайхан арагш харахад Юнги бидэн рүү гүйнэ.
ВИ ЧИТАЄТЕ
🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺
Про оборотнейЭнэ бол жирийнээс жирийн, энгийнээс ч энгийн гэдгээс алхам ч зөрөхөөргүй миний хэрхэн ээдрээтэй мөн уран зөгнөлт амьдрал руу татагдан орж альфад дурласан түүх юм. "Миний альфа.." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд яма...