Шинэ сургууль

369 24 1
                                    

Өглөөний цайгаа ууж дууссан тул аавын харуулахыг хүссэн зүйлийг үзэхээр гадагш хамт гарцгаав.

Аав " За тэгээд ямар байна даа?"

Би " Юу тэр вэ?"

Аав " Сургуульд чинь хүргэх унаа!"

Би ч амаа дарсаар " Бурхан минь. Та үүнийг надад авсан хэрэг үү? Гайхалтай"

Аав ч ичсэн бололтой инээмсэглэн шилэн хүзүүгээ маажсаар " Энэ жил төгсөх анги шүү дээ. Бас саяхан жолооны үнэмлэх авсан. Тиймээс үүнийг миний зүгээс бэлэг гэж бодоорой" хэмээн бага зэрэг хуучин байж болох ч надад бол дэндүү таалагдах саарал өнгийн жижиг тэргэн дээр гараа тавьлаа.

Би сарын өмнө жолооны курсээ төгссөн тийм ч сайн биш ч бас муу биш жолооч билээ.

Гэнэтийн бэлгээр дүүрэн өглөө ийн дуусаж би ч сайхан бэлэгнийхээ ид шидийг үзэнгээ хотоор жоохон зугаалах санаатай гэрээсээ гарлаа.

Манай байшин цэвэрхэн хоёр давхар бөгөөд хотоос бага зэрэг зайтай ой руу талдаа баригдсан цэнхэр өнгийн байшин байдаг юм.

Машинаа асаан хөдлөхөд аав ч намайг гаргаж өгөн буцаад гэр рүүгээ орох нь машины толинд харагдана.

Бага байхаас л энэ хот бага зэрэг бүүдгэр мөн тэр хэмжээгээрээ нууцлаг санагддаг байж билээ.
Гэхдээ одоо хараад байхад жоохон охины гэнэхэн төсөөлөл шиг л санагдана.

Арван долоон настай амьдралын босго руу ороход алхам л дутуу байгаа одоогын миний нүдээр энэ хот хуучин бас цаг агаар нь муу тийм л харагдаж байна.

Ганц хоёр барилга илүү баригдсанаас биш бусдаар нээх өөрчлөгдөөгүй хотоор хэсэг давхиж байгаад нүдэнд их л танил харагдах ой руу зүглэн давхив.

Ойн захад очоод машинаа унтраан буугаад тийшээ алхан орвол яг л зүүдэн дээ үзсэн мэт манан татсан байх ба модод нь хүртэл их л танил санагдан намайг улам л өөртөө татаж байлаа.

Би хэсэг явж байгаад зогсон амрахад гэнэт л шувууд яг л ямар нэг зүйлээс цочсон мэт олноороо нисэн одов. Тэгээд удалгүй ямар нэг амьтны архирах чимээ дуулдсанд би ч яаран машин руугаа гүйлээ.

Айсан даа машиндаа хурдан суугаад асаан хөдлөхөд ард ойн дээгүүр шувууд нисэх дүр зураг л үзэгдэнэ.

Яг л зүүдтэй минь дэндүү адилхан байсан ч би тийм уран зөгнөл шиг зүйлд итгэхээ больсон тул энэ талаар мартахаар шийдлээ.

🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺Where stories live. Discover now