Зөвхөн чинийх..

302 22 0
                                    

Хайр яг л чихэр мөн давс шиг..
Тунг нь тааруулж чадвал хэтэрхий амттай хэрнээ хэтрүүлж орхивол идэж чадамгүй болчихдог...

Би урьд өмнө тийм их өвдөлтийг мэдэрч байсан удаагүй. Бас тэр өвдөлт яг юу байсныг мэдэхгүй юм. Эмч хэлэхдээ сэтгэлзүйн шокноос болсон гэсэн магадгүй үнэн ч байж болох юм. Гэхдээ...

Бодлоосоо салан өрөөг тойруулан харвал Юнги одоо ч эмнэлэгийн өрөөнд суух ба намайг чадахаараа халамжилна. Аав саяхан ирээд явсан харин ээж утсаар ярихдаа их санаа нь зовж бүр уйлсан. Яагаад ч юм эцэг эхээ зовоодог муу охин шиг санагдан санаа алдав.

Юнги "Зүгээр үү?" дэргэд минь суух тэр ийн асуухдаа бага зэрэг хөмсөг зангидана.

Би "Зүгээр л ээж аавыгаа зовоодог муу охин болчихсон юм шиг санагдаад л.."

Юнги "Үгүй дээ. Чиний буруу биш бүгд миний буруу." гэхэд нь би бага зэрэг инээмсэглээд "Яагаад чиний буруу гэж? Тиймхэн зүйлээс болж ухаан алдсан болохоор өөрөөсөө ичээд байхад чинь тэр чиний буруу биш шүү дээ."

Юнги "Чи шокноос болж өвдсөн юм бишээ. Энэ бол ижил нь өөрөөс нь өөр хүнтэй холбогдох үед болдог зүйл байгаа юм. Миний алдаа чамд нөлөөлж, чиний өвдөлтөнд би мөн хариу үйлдэл үзүүлдэг. Энэ бол сүнсний хамтрагч болж нэг нэгэндээ заяагдсан хүн-чононуудын хамгийн том сул тал мөн анхаарах ёстой зүйл."

Сонссон зүйлдээ итгэж ч чадсангүй. Яагаад санаагүй юм бол би үүнийг өмнө нь номон дээрээс уншиж байсан шүү дээ..

Би "Гэхдээ зөвхөн хүн-чононуудад үйлчилдэг хууль биш хэрэг үү? Би чинь энгийн хүн шүү дээ."

Юнги "Нэгэнт л хүн-чононуудтай холбогдсон бол бидний хуулинд л захирагдах болно."

Би "Тэгвэл тэр өвдөлт тэр үнсэлтээс болжээ?" гэж дуу муутайхан асуувал тэр гэмшсэн байртай доош ширтэн толгой дохив.

Би "Юнги? Би чиний ижил болохоор л чи надад сайн ханддаг уу? Магадгүй чи өөр хэн нэгнээс онцгой мэдрэмж авсан зүйл байгаа юу?"

Юнги "Үгүй ээ. Чамайг анх ижил минь гэдгийг мэдэх үед дотор минь байх мэдрэмж ердөө л байгалийн зөн гэж бодож байсан үе байсан. Гэхдээ чамайг харах бүртээ тэр бодол минь замхарч эхэлсэн. Би хүн-чоно ч байсан энгийн хүн ч байсан чамд дурлах л байсан. Чи миний ижил байх эсэх хамааралгүйгээр зүгээр л чи бол чи болохоор хайртай. Чамаас өөр хэн ч энэ мэдрэмжийг надад өгч чадахгүй."

🐺👑🌕Миний альфа\Дууссан\🌕👑🐺Where stories live. Discover now